БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна

Г.Оюунтуяа
22 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт хивс” компанийн хамт олонтой уулзлаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарын хагас зуун жилийн түүхийн гэрч болсон “Эрдэнэт хивс” компани сүүлийн таван жилд 115 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ахуй амьдралд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Тус компани жилд 1.5 сая м.кв хивс, 180 мянган м.кв барилгын дулаалгын материал, 25 мянган хос эсгий гутал, 10 мянган ширхэг эсгий гудас зэргийг үйлдвэрлэж, малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт хивс” болон “Эрдэнэт кашмер” компани 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, хүчин чадлаа үе шаттай нэмэн, экспортын өрсөлдөх чадвараа сайжруулжээ.

1981 онд байгуулагдсан “Эрдэнэт хивс” компани өдгөө 650 гаруй ажилтан, албан хаагчтай, олон улсын чанар, стандартыг бүрэн нэвтрүүлсэн, дэлхийн шилдэг ноосон эдлэлийн барааны тэмдэг эзэмшигч болон өргөжөөд байна.

Өнгөрсөн хугацаанд тус компани 562 сая км ноосон утас, 30 сая м.кв хивс үйлдвэрлэн, дотоодын зах зээлийн 88 хувийг дангаараа хангаж, 10 гаруй улсад 12 сая м.кв хивс экспортолжээ.

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, сорилтыг амжилттай даван туулж, 46 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулан, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөврийг боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт хивс” компанийг Алтан гадас одонгоор шагнав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 22 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ 1 цагийн өмнө
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02
Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/01
​ ЭМД-ын сангаас гарсан 119 сая төгрөгийг буцаан төлүүлжээ 2026/10/01
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа 2026/10/01
Архидан согтуурсан үедээ нэгнээ зодож амь насыг нь хохироон, хэргийн газраас зугтжээ 2026/10/01
Нэг тэрбумын үнэт эдлэлийг татваргүй нэвтрүүлсэн гаалийн байцаагчид 3 жилийн хорих ял оноожээ 2026/10/01
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Астана хотод ажиллаж байна 2026/10/01
ҮЙЛ ЯВДАЛ: Ахмадын өдөр тохиож байна 2026/10/01
Э.Болормаа: МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна 2026/09/30
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2026/09/30
Ибаримт хуурамчаар үүсгэж, 316 сая төгрөгийн урамшуулал авчээ 2026/09/30