БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

Г.Оюунтуяа
36 минутын өмнө

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. Тус дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжөөр зам талбайг цэвэрлэдэг. Өнөөдөр Гачуурт, Налайхын авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг “Энхийн өгийн нуур” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан танилцаж, үүрэг чиглэл өглөө.

“Энхийн өгийн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа “Манай компани Налайх, Гачуурт чиглэлийн авто замын 734 мянган ам метр зам талбайг цэвэрлэдэг. Нийт 21 автомашин, механизмын бэлэн байдлыг хангасан. Давс, бодисыг 85 хувьтай нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн жилээс 65 хувиар ахиу нөөцлөх төлөвлөгөөтэй байна. Цас их орсон үед өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг учраас урьтаж бэлтгэл хангаж байгаа. Халтиргаатай үед төв замын зорчих хэсэгт урт болон богино эргэлтээр машин техникээр давс, бодисыг цацдаг. Мөн төв зам дагуух хог түүх, автобусны буудлуудын цэвэрлэгээ, хогийн сав суллах зэрэг ажлыг өдөр бүр тогтмол хийдэг” гэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс “Баянзүрх дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжийг ашиглан зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэдэг. Налайхын авто замаар Замын-Үүдээс ачаа ачсан том оврын машинууд зорчихдоо даац хэтрүүлдэг, хайрга, дайрга, бетон зуурмагийн бүтээгдэхүүнээ асгадаг. Ингэснээр зам талбайг бохирдуулж, цэвэрлэгээ үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд бэрхшээл үүсгэдэг” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд энэ өвөл авто болон явган хүний замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай давс, бодисын нөөцийг бүрэн хангахыг үүрэг болголоо. Түүнчлэн хот нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшил, дүүрэг, нийслэл бүх талдаа уялдаатай ажиллаж, цас орох сэрэмжлүүлэг мэдээллүүдээ цаг алдалгүй хүргэх хэрэгтэйг санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 34 минутын өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 36 минутын өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 15 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 15 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 17 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 18 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 18 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 18 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 23 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02