БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ

Г.Оюунтуяа
19 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь албан томилолтыг эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Хуулиар харьяалуулсан авлигын гэмт хэрэг, гомдол мэдээлэлд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хянан шийдвэрлэх;
  2. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, дүрэм журмыг хянаж, зөвлөмж өгөх;
  3. Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс ирсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гомдол, мэдээллийг хянан шалгах;
  4. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг шаардлагатай төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтантай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллана. Ажлын хэсгийн Баян-Өлгий аймаг дахь албан томилолтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар тухай бүрд мэдээлэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 19 минутын өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 37 минутын өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 2 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02
Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/01
​ ЭМД-ын сангаас гарсан 119 сая төгрөгийг буцаан төлүүлжээ 2026/10/01
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа 2026/10/01
Архидан согтуурсан үедээ нэгнээ зодож амь насыг нь хохироон, хэргийн газраас зугтжээ 2026/10/01
Нэг тэрбумын үнэт эдлэлийг татваргүй нэвтрүүлсэн гаалийн байцаагчид 3 жилийн хорих ял оноожээ 2026/10/01
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Астана хотод ажиллаж байна 2026/10/01
ҮЙЛ ЯВДАЛ: Ахмадын өдөр тохиож байна 2026/10/01