БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Г.Оюунтуяа
38 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүстээ 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Т.Даваадалай нь 2024-2025 онд төрсөн дүү болох “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.М, үеэл дүү, “А…” ХХК-ийн захирал Н.Б, мөн нэгжийн төслийн менежер А.Е нартай бүлэглэн уг үйлдлийг хийсэн гэж буруутгагдаж байна.
Тодруулбал, тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан өөрсдөдөө болон хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон гэж прокурор үзжээ. Мөн дээрх гэмт хэргийн улмаас олсон гэх 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, ашигласан буюу мөнгө угаасан гэж яллаж байна. Иймд Т.Даваадалай болон холбогдох хүмүүсийн хэргийг Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 18.6.2.3 буюу мөнгө угаах зүйл, заалтаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 5 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 38 минутын өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 3 цагийн өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 3 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 18 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 18 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 20 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 20 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 21 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 21 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 21 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 23 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 23 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02