БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцох үеэрээ Бишкек хотноо (2026.08.31) Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Киргизийн хэсгийн дарга Улан Эркинович Маматкановтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. 
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс чухал үүрэгтэйг онцоллоо. Түүнчлэн, Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улсын Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын хүрээнд тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэж, хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал болохыг тодотгов. 


Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн хугацаанд 3.7 дахин нэмэгджээ. Тиймээс гадаад худалдаа идэвхжиж, экспортын боломжууд нэмэгдэж буй энэ цаг үед шинэ зах зээл рүү гарах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, бүс нутгийн коридорыг хөгжүүлж, транзит тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр хоёр улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь стратегийн өндөр ач холбогдолтойг талууд онцолж, харилцан санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 1 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 4 цагийн өмнө
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 5 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -5 Jean-Bédel Bokassa(Bokassa I) 5 цагийн өмнө
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 5 цагийн өмнө
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл 6 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа 7 цагийн өмнө
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ 7 цагийн өмнө
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE Өчигдөр
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее Өчигдөр
ДЭЛХИЙД №1 ЧИЛИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО (AFP) Өчигдөр
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ЗГ: Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй Өчигдөр
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна Өчигдөр
2027 оноос өвчтөний түүхийг гадаад, дотоодын эмнэлгүүд шууд татан авч түргэн шуурхай солилцох боломжтой болно Өчигдөр