БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Admin
53 минутын өмнө

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах зорилгоор энэ онд 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар 131 сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг барьж байна. Үүнд 60 сургууль, 52 цэцэрлэг, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал багтаж байна.

Мөн сурагчдыг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлж, хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 9000 гаруй сурагч суралцана. Хотхоны бага сургуулиудын ширээ, сандал, ухаалаг самбар, багшийн зөөврийн компьютер болон сургалтын STEM хэрэглэгдэхүүнийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байна.

Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөртэй 5, их сургуулийн дэргэдэх 6, төрөлжсөн 5 ахлах сургууль хичээллэнэ. Мөн нэгдүгээр ангид “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр” хэрэгжинэ.

Сургуулийн болон анги, бүлгийн ачааллыг бууруулж, 3000-аас дээш суралцагчтай 38 сургууль, 46 ба түүнээс дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчлөн, бүсчлэн зохицуулж, тухайн бүсийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Мөн сурагчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, 359 сургуулийн автобус үйлчилгээнд явна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 36 минутын өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -4 Omar al-Bashir 46 минутын өмнө
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 47 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 53 минутын өмнө
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл 1 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа 2 цагийн өмнө
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ 2 цагийн өмнө
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО 19 цагийн өмнө
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE 20 цагийн өмнө
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ 20 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее 21 цагийн өмнө
ДЭЛХИЙД №1 ЧИЛИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО (AFP) 21 цагийн өмнө
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 21 цагийн өмнө
ЗГ: Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй 23 цагийн өмнө
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна 23 цагийн өмнө
2027 оноос өвчтөний түүхийг гадаад, дотоодын эмнэлгүүд шууд татан авч түргэн шуурхай солилцох боломжтой болно Өчигдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр
ЭМДС-аас даатгуулагчдын 21,4 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ Өчигдөр