БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Г.Оюунтуяа
58 минутын өмнө

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг жишиг сургууль болгож буй юм.  57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Сургуулийн бодит өөрчлөлт, үр дүнгээс дурдвал,

Ногоон сургууль: 57 дугаар сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж иржээ. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсон. Ингэснээр зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, тодорхой хэмжээнд цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулдаг болж байна.

Цахилгаан, дулаанаас хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулах боломж бүрджээ. Мөн хүнсний 40 кг органик хог хаягдлаас ойролцоогоор 20 кг бордоо гаргах боломжтой компостын шийдэл нэвтрүүлсэнээ сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м². Шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.

Ухаалаг сургууль:  Сургууль нийт 402 "Chromebook"-тэй болж, биологи, математик, физик гээд хүссэн хичээлээ 3D хэлбэрээр үзэх боломж бүрдэв.

Эрүүл сургууль: Ургамал 18–21 хоногт ургах боломжтой гидропоник системтэй. Нэг ангид хоёр төхөөрөмжтэй. Энэ нь 25–30 хүүхдийн 7–10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид 10 төхөөрөмж суурилуулжээ. Гадна агаарын чанарыг хэмжих 1 IQAir, дотор агаарын чанарыг хэмжих 6 IQAir төхөөрөмжтэй.

Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул хүчин чадлын хувьд нэг төхөөрөмж ангийн агаарын чанарыг бүрэн хамарна. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.

Аюулгүй сургууль: “Гэрт ойрхон сургууль”. “Буух түр цэг- нийтийн зогсоол”-ын тохижилттой. Сургууль ухаалаг хаалгатай. Гадаа 14, дотор 6 камер суурилуулсан. Гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжинэ. Сургуулийн бүсэд архи, тамхины худалдаа хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал, "Улсын сургууль орхигдсон, хувийн сургууль л чанартай байдаг гэсэн ялгааг арилгах ёстой. 57 дугаар сургууль бол хүүхэд хаана амьдарч, улсын эсвэл хувийн сургуульд сурч байгаагаас үл хамааран эрүүл, аюулгүй, орчин үеийн нөхцөлд сурах ёстой гэсэн шинэ стандартыг бодитоор харуулж байгаа жишиг сургууль.

Энэ  бол  улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болж байна. Аймгийн төв дээр бид энэ зарчмаар уурын зуухыг хална. “Ногоон” гэдэг нь зөвхөн барилга биш  хүүхдийн боловсролын нэг хэсэг байна. Сургалтын орчныг дижитал болгож, "Google Chromebook" зэрэг төхөөрөмж, дижитал сургалтын хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ирэх оны төсөвт 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгох санхүүжилтийг тусгасан” хэмээлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел: “Ерөнхий сайд улсын хэмжээнд 100 сургуулийг Ногоон сургууль болгохоор зарласанд маш их баяртай байна. Ногоон сургууль бол эрүүл аюулгүй, цогц сургууль юм. Ийм сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бид техникийн арга зүйн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэлэв. Нийслэлийн 57 дугаар сургууль 1976 онд ашиглалтад оржээ. Энэ хичээлийн жилд 1,340 орчим хүүхэд суралцаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 7 минутын өмнө
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 18 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 25 минутын өмнө
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл 58 минутын өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа 2 цагийн өмнө
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ 2 цагийн өмнө
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО 19 цагийн өмнө
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 19 цагийн өмнө
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE 20 цагийн өмнө
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ 20 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее 20 цагийн өмнө
ДЭЛХИЙД №1 ЧИЛИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО (AFP) 20 цагийн өмнө
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
ЗГ: Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй 22 цагийн өмнө
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна 23 цагийн өмнө
2027 оноос өвчтөний түүхийг гадаад, дотоодын эмнэлгүүд шууд татан авч түргэн шуурхай солилцох боломжтой болно 23 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр
ЭМДС-аас даатгуулагчдын 21,4 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав Өчигдөр