БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2027 оноос өвчтөний түүхийг гадаад, дотоодын эмнэлгүүд шууд татан авч түргэн шуурхай солилцох боломжтой болно


Эрүүл мэндийн салбар дахь цахимжилт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний системд хийгдэж буй шинэчлэлийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.

Тэрбээр "13А" маягтыг цуцлахаас илүүтэй цахим хэлбэрт шилжүүлж буйг онцлоод практик дээр өрхийн болон лавлагаа шатны эмнэлгүүдийн мэдээллийн технологийн систем, програм хангамж хоорондоо зөрүүтэй, хөгжүүлэлтийн түвшин адилгүй байгаа зэрэг хүндрэлүүд гарчээ. 2023 онд 13А маягтыг цахимжуулсан ч зарим эмнэлгүүд системээ цааш нь хөгжүүлэлгүй хуучин хэвээр нь үлдээснээс болж саатал үүссэн тул сургалт явуулах, системүүдийг нэгтгэх зорилгоор түр хойшлуулаад байгаа юм байна.

2027 оны 1 дүгээр сарын 1-нээс шинэ систем бүрэн нэвтэрнэ

Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны системийг олон улсын стандарт болох FHIR (Fast Healthcare Interoperability Resources) болон SNOMED CT системд нийцүүлэн хөгжүүлж байна. Энэхүү систем бүрэн нэвтэрснээр:

  • Мэдээллийн шууд солилцоо: Эмнэлгүүд хоорондоо өвчтөний цахим карт, өвчний түүхийн мэдээллийг түргэн шуурхай солилцох боломж бүрдэнэ.

  • Гадаад улсаас мэдээлэл татах: Монгол иргэн гадаадад эмнэлгийн тусламж авахад өвчний түүхийг нь эх орноос нь шууд цахимаар татах, мөн гадаадын иргэн Монголд тусламж авахад эх орноос нь мэдээллийг нь татан авах боломжтой болно.

Сайд Э.Батшугарын мэдээлснээр, уг системүүдийг хөгжүүлэх ажил нэлээд ахицтай байгаа бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд салбарын цахимжилтыг өндөр түвшинд хүргэж, ашиглалтад оруулахаар шахаж ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2 минутын өмнө
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ 1 цагийн өмнө
Гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулжээ 2 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ 8 цагийн өмнө
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой 10 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 11 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт Өчигдөр
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа Өчигдөр
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна Өчигдөр
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно Өчигдөр
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 2026/10/13
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна 2026/10/13
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа 2026/10/13
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/10/13
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ 2026/10/13
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа 2026/10/13
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/10/13