БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko

Д.Мөнх-Эрдэнэ
2026/09/01

Мобуту Сесе Секо Нкуку Нгбенду ва за Банга (төрсөн нэр нь Жозеф-Дезире Мобуту; 1930 оны 10-р сарын 14 – 1997 оны 9-р сарын 7) нь ихэвчлэн Мобуту Сесе Секо эсвэл Мобуту гэгддэг, мөн MSS гэсэн товчилсон нэрээрээ танигдсан Конгогийн улс төрч, цэргийн зүтгэлтэн байв. Тэрээр 1971-1997 оны хооронд Заир улсын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Үүнээс өмнө буюу 1965-1971 онд Мобуту Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хоёр дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.Тэрээр эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд 1967 онд "Хувьсгалын ардын хөдөлгөөн" (Popular Movement of the Revolution) намыг цорын ганц хууль ёсны улс төрийн нам болгон байгуулж, 1971 онд Конго улсын нэрийг Заир болгон өөрчилсөн бол 1972 онд өөрийн нэрийг Мобуту Сесе Секо хэмээн өөрчилжээ. Мобуту хэт тоталитар дэглэм болон дэмжигчдээ хамарсан авлигад суурилсан ивээн тэтгэх сүлжээг ашиглан өөрийн засаглалыг хамгаалж байв. Түүний үед хүний эрхийн өргөн хүрээтэй зөрчил гарч байсан бөгөөд тэрээр "үндэсний жинхэнэ байдал" (national authenticity) хэмээх хөтөлбөрөөрөө дамжуулан тус улсаас колоничлолын үеийн соёлын бүхий л нөлөөг арилгахыг оролдож байлаа. Мобуту нь хувь хүнийг шүтэх үзэл газар авсан гол дүр байв.Мобуту авлига, хамаатан садны үзэлээрээ алдартай байсан: түүний хувийн хөрөнгө 50 саяас 5 тэрбум долларын хооронд хэлбэлздэг бөгөөдерөнхийлөгч байхдаа эдийн засгийн мөлжлөг, авлигын улмаас хуримтлагдсан. Түүний засаглалыг клептократи гэж нэрлэдэг.1990 он гэхэд эдийн засгийн хямрал, үймээн самууны улмаас Мобуту Сесе Секо улс төрийн өрсөлдөгчидтэйгөө эвсэл байгуулж, олон намын тогтолцоог зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Тэрээр өөрчлөлтийг эсэргүүцэхийн тулд цэрэг хөдөлгөсөн хэдий ч энэ оролдлого нь удаан үргэлжлээгүй байна. 1997 оны 5-р сард Лаурент-Дезире Кабилаар удирдуулсан босогчдын хүчин тус улсыг эзэлж, түүнийг цөллөгт явахад хүргэжээ. Түрүү булчирхайн хорт хавдрын хүнд шатанд орсон байсан тэрээр гурван сарын дараа Марокко улсад нас барсан байна.


Гэр бүл

Мобуту хоёр удаа гэрлэж байжээ. Тэрээр анхны эхнэр Мари-Антуанетт Гбиатибва Гогбе Етенетай 1955 онд гэрлэсэн байна.[ Тэд есөн хүүхэдтэй байв. Эхнэр нь 1977 оны 10-р сарын 22-нд Швейцарын Женолье хотод 36 насандаа зүрхний дутагдлын улмаас нас баржээ. 1980 оны 5-р сарын 1-нд буюу Пап лам II Иоанн Павелын айлчлалын өмнөхөн тэрээр өөрийн амраг Боби Ладаватай гэрлэж, улмаар харилцаагаа сүмийн өмнө албан ёсны болгосон байна. Түүний анхны гэрлэлтээс төрсөн хөвгүүдээс Нива (1994 оны 9-р сарын 16-нд нас барсан) болон Конга (1992 онд нас барсан) нар түүнийг амьд ахуйд нас баржээ. Түүнийг нас барсны дараа дахин гурван хүүхэд нь болох Конгулу (1998 оны 9-р сарын 24-нд нас барсан), Манда (2004 оны 11-р сарын 27-нд нас барсан), Ндокула (2011 оны 11-р сарын 4-нд нас барсан) нар нас барсан байна.[95] Хоёр дахь гэрлэлтээс төрсөн ууган хүү Нзанга Мобуту (одоо гэр бүлийн тэргүүн) нь 2006 оны ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдүгээр байр эзэлж, хожим Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын засгийн газарт Төрийн сайд бөгөөд Шадар сайдаар ажиллаж байв. Түүний өөр нэг хүү Гиала нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын засгийн газарт Үндэсний Ассамблей болон Сенатын гишүүнээр ажиллаж байжээ. Охин Якпва (Яки хочтой) нь Бельги иргэн Пьер Янссентэй богино хугацаанд гэрлэж байсан бөгөөд Янссен хожим Мобутугийн амьдралын хэв маягийг тодорхой дүрсэлсэн ном бичсэн байдаг.

Цөлөгдөлт ба үхэл

Мобуту Того улсад түр хугацаагаар цөллөгт гарсан боловч ерөнхийлөгч Гнассингбе Эядема хэдхэн хоногийн дараа түүнийг тус улсаас явахыг шаарджээ.Тэрээр 1997 оны 5-р сарын 23-наас хойш голчлон Марокко улсын Рабат хотод амьдарч байв. Тэрээр 1997 оны 9-р сарын 7-нд тэндээ түрүү булчирхайн хорт хавдрын улмаас 66 насандаа таалал төгсжээ. Түүнийг Рабат дахь "Cimetière Européen" (Европчуудын оршуулгын газар) хэмээх христийн шашны оршуулгын газарт байрлах газрын дээрх бунханд нутаглуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя Өчигдөр
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа Өчигдөр
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/10/15
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ 2026/10/15
Гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулжээ 2026/10/15
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо 2026/10/15
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/15
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ 2026/10/15
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой 2026/10/15
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/15
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 2026/10/14
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 2026/10/14
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 2026/10/14
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/10/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 2026/10/14
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 2026/10/13