БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Энэ удаагийн айлчлал Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд тохиож буй түүхэн ач холбогдолтойг дурдаад, Улсын Их Хурлын  даргын хувиар хийж буй анхны гадаад айлчлалаа Европын Холбооны гишүүн улсаас эхлүүлсэн нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.  

Европын парламентын гишүүн Хана Жалу Муро хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчилж байснаа дурсаад, хоёр том гүрний дунд байдаг Монгол Улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй гадаад харилцааны ололт, амжилтыг сонирхон суралцдаг хэмээв.

Тэрбээр, Европын Холбооны хувьд стратегийн тэнцвэртэй байдлыг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг олон орнуудтай өрнүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрийг Латин Америкийн тодорхой улсуудтай байгуулж байгаагаас гадна Азийн орнуудтай хэрэгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс Европын парламентаар дамжуулан улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлэхээр эрмэлзэж буйг тодотгосон. 

Тэрбээр монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнууд руу экспортлоход татвараас чөлөөлөх тухай худалдааны хэлэлцээрийг байгуулсан ч хэлэлцээр төдийлөн сайн хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, Азийн улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаар дамжуулан Хятад Улсын зах зээл рүү гаргах боломж бий гэдгийг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Европын Холбооны улсуудын иргэд Монгол Улсад сарын хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг тэмдэглээд, монгол иргэдэд үзүүлэх визийн үйлчилгээг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

Энэ удаагийн уулзалтаар хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, гадаад бодлогын асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д хүрэлцэн ирж оролцохыг хүссэн юм. 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн. Б.Мөнхсоёл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав 1 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 69 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн зуны спортын 20 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол болно 2 цагийн өмнө
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА 2026/08/28
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА 2026/08/28
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 2026/08/28
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 2026/08/28
​COP17-гийн Цэнхэр бүс дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын хамтарсан павильон хаалтаа хийлээ 2026/08/28
БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав 2026/08/28
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 2026/08/28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ 2026/08/28
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/28
ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/08/27
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа 2026/08/27
Ц.ИДЭРБАТ: АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 2026/08/27
АН: НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ 100 ШИЙДЛИЙГ АРДЧИЛСАН НАМ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ГАРГАНА 2026/08/27
ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2026/08/27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ 2026/08/27