Өнөөдөр болох үйл явдал
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
09:00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан Олон улсын экспертүүдийн “Хоол хүнс ба хямралаас шийдэлд хүрэх нь” уулзалт СОР17-гийн Ногоон бүсэд болно.
09:30 цагт: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэлнэ.
10:00 цагт: “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежмент” хэлэлцүүлэг COP17-гийн Цэнхэр бүсэд Монгол Улсын өргөөд болно.
15:00 цагт: “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) ба газрын доройтлын асуудал” зэрэгцээ үйл ажиллагаа СОР17-гийн Цэнхэр бүсийн MET-02 танхимд болно.
-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.