БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Залуучуудын форум өндөр түвшний хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир оролцлоо.

Энэхүү форум нь СОР13-ын үеэр анх зохион байгуулагдаж байсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх олон улсын бодлого, шийдвэрт залуучуудын нөлөөллийг нэмэгдүүлэх, залуусын санал санаачлагыг бодит шийдэлд хөтлөх, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр залуу бизнес эрхлэгчдийг дэмжих боломжийг бий болгох зорилгоор энэ жил тав дахь удаагаа СОР-ын нэг хэсэг болон зохиогдож байгаа юм.

Дэд сайд Б.Мөнхтамир хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу үндсэн гурван санаачлага болох Бэлчээрийн тэргүүлэх санаачлага, Ус ба газрын нэгдсэн санаачлага, Байгальд суурилсан тогтвортой хөгжлийн санаалчлагаа танилцууллаа.

Мөн дэд сайд Б.Мөнхтамир хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд бэлчээр бол зөвхөн хамгаалах шаардлагатай экосистем биш. Энэ нь малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс юм. Монгол Улсад Улаанбаатар хотоос гадна орон нутагт ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил хэрэгжиж байна. Энэ нь орон нутгийн хөгжлийн өргөн хүрээний бодлогын нэг хэсэг.

Тухайлбал, газрын нөхөн сэргээлт болон байгаль орчны үйл ажиллагаа нь орон нутагт ажлын байр бий болгох боломжтой. Бэлчээрийн нөхөн сэргээлт, усны менежмент, экосистемийн хяналтад илүү их хөрөнгө оруулахын хэрээр нөхөн сэргээлт, мониторинг болон холбогдох үйлчилгээний чиглэлээр ажиллах практик ур чадвартай хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэнэ. Мөн ногоон агробизнесээр дамжуулан ажлын байр бий болгох боломжтой. Хөдөө аж ахуйн түүхий бүтээгдэхүүнийг шууд экспортлох, эсвэл боловсруулалт багатайгаар борлуулахын оронд боловсруулах, баталгаажуулах, савлах, тээвэрлэх, зах зээл хөгжүүлэх замаар орон нутагт илүү олон ажлын байр бий болгож болно. Түүнчлэн орон нутагт ажлын байр бий болгохын тулд санхүүжилт, дэд бүтэц, зохистой эрх зүйн орчин шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Мөн “COP17 бол газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг тодотгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс 1 цагийн өмнө
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ 1 цагийн өмнө
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно 1 цагийн өмнө
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно 5 цагийн өмнө
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: COP-17-ЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА 6 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ПАВИЛЬОН НОГООН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 7 цагийн өмнө
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно 9 цагийн өмнө
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1,000,000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна Өчигдөр
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо Өчигдөр
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 59 ДУУДЛАГААР 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ Өчигдөр