БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Г.Оюунтуяа
59 минутын өмнө

COP17-ийн хүрээнд “Women Corporate Directors Mongolia”, “ORDA” болон “Solenne” байгууллагууд хамтран “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын уур амьсгалын санхүүжилтийн экосистемийг бэхжүүлэх, бодлогын зорилтыг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай уялдуулах, санхүүжилт татах боломж болон тулгамдаж буй саад бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын салбар дахь эмэгтэй манлайлагчдын оролцоо, хувь нэмрийг онцлох зорилготой энэхүү арга хэмжээнд УИХ-ын эмэгтэй гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо. Мөн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн оролцсон юм.

Тус уулзалтаар Монгол Улсад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай бодлого, институцын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шаардлага хангасан төслүүдийг хөгжүүлэх боломж, олон улсын болон хувийн хөрөнгийг татахад тулгардаг хүндрэлүүдийн талаар санал солилцлоо. Мөн цаашид хамтран ажиллах, шинээр түншлэх, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн уур амьсгалын санхүүжилтийн хамтарсан баримт бичиг боловсруулах талаар хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл боломждоо тулгуурлан хувийн хэвшилтэй нээлттэй хамран ажиллаж, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмжгүй байдал, орон сууцжуулалтын асуудлыг шийдэх боломжтой хэмээлээ. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдыг нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр оролцохыг урилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 49 минутын өмнө
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 59 минутын өмнө
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 3 цагийн өмнө
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 3 цагийн өмнө
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 8 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна 8 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН НОГООН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 8 цагийн өмнө
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна 9 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа 22 цагийн өмнө
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс Өчигдөр
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ Өчигдөр
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно Өчигдөр
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно Өчигдөр
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Э.БАТШУГАР: COP-17-ЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ПАВИЛЬОН НОГООН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр