Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын олон нийтийн оролцоог хангах чухал талбар болох "Ногоон бүс"-ийн соёл, урлагийн арга хэмжээ 2026 оны 08 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын COP17 талбайд боллоо.
Тус нээлтийн үйл ажиллагаа нь дэлхий нийтэд хандсан "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриа дор зохион байгуулагдсан юм. Монгол орны дахин давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэн, нүүдэлчин ахуй, соёлыг технологийн шийдлээр хослуулан илэрхийлж, хүн, байгалийн хүйн холбоог үзэгчдэд танин мэдрүүлсэн агуулга бүхий урлагийн тоглолтыг толилууллаа.