БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна.

Нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж, нийслэл хотын зүгээс үндсэн таван чиглэлээр мэдээлэл хүргэж байгаа юм.

  1. Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хотууд болон тусгай бүсүүдийн төлөвлөлтийг танилцуулж байна.
  2. Дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж, авто замыг өргөтгөх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй цогц төслүүд,
  3. Нийслэлийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ногоон эрчим хүчний төслүүд болон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн талаар мэдээллүүд,
  4. Нийслэлийн дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломж,
  5. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг нээлттэй дэлгэн, танилцуулж байна.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдтэй танилцаж, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцохыг урьж байна. Энэхүү олон улсын хурал нь Улаанбаатар хотыг илүү аюулгүй, амар амгалан, ногоон хот болгон хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах томоохон боломж болж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна 14 минутын өмнө
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН НОГООН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 40 минутын өмнө
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна 1 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа 14 цагийн өмнө
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс 17 цагийн өмнө
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ 17 цагийн өмнө
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно 17 цагийн өмнө
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 18 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно 21 цагийн өмнө
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: COP-17-ЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА 23 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ПАВИЛЬОН НОГООН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 23 цагийн өмнө
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1,000,000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна Өчигдөр
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо Өчигдөр