БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо


Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.08.19/ аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар хуралдлаа.

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл болон улсын төсөвт тусгах шаардлагатай нийт 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээр саналыг холбогдох яамдад хуваарилан, шийдвэрлэлтийг зохион байгуулж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.

Тухайлбал, Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн, станцын хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй талаар дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яамнаас хэрэглэгчийн тарифыг зохистой тогтоогоогүйгээс авлагын асуудал үүссэн бөгөөд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Дорнод аймаг замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилтийн асуудал, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэгийн барилга, замын ажил, Хөвсгөл аймаг 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, Ханх чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа. Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгуулахаар санал хүргүүлжээ.

Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг танилцуулсан бол Өмнөговь аймаг орон нутагт санхүүгийн болон худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлантай холбоотой шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг хөндлөө.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн САТ-1 төрлийн шүлхий өвчний голомттой холбоотой гарсан зардлыг мал эмнэлгийн байгууллагаар зардлын тооцоо, холбогдох баримт бичгийг нэгтгэн ирүүлсэний дараа шийдвэрлэнэ гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа хэллээ.

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын “дуусдаггүй яриаг дуусгая” гэсэн зарчим дагуу жил бүр аймгуудад тулгамддаг, уламжлал мэт тогтчихсон сэдвүүдийг хааж, нэгдсэн шийдэл гаргахаар Засгийн газар ажиллаж буйг онцолж байна. Тэрээр улсын төсвөөр бүхнийг шийдэх бус  орон нутгийн дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоо болон бусад боломжит эх үүсвэрийг ашиглаж асуудлаа шийдвэрлэж, эрэлхийлж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болголоо. Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймаг өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, асуудлаа шийдэж буй сайн жишгийг нэвтрүүлж байгаа бол зарим аймаг “халамжийн систем”-д орсон мэт бүхий л асуудлаа улсын төсвөөр шийдүүлдэг арга барилтай байгааг засах ёстой гэлээ. Аймгуудад дутуу гүйцэтгэлтэй байгаа спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслүүдийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, дутуу санхүүжилтээ шийдүүлэх боломж эрэлхийлэн ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгож байна. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 6 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 13 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 15 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12