БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд  олон орны төлөөлөгчдөд хандан Монгол Улс цөлжилтийн эсрэг нэгдсэнийг хэлж, ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгын эхэнд “КОП17 хуралд дэлхийн 197 орны 13 мянган төлөөлөгч оролцож, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Эх дэлхийд нүүрлэсэн цөлжилтийн эсрэг хэрхэн зогсох вэ, эерэг зөв хандлагаар хамтдаа нэгдэж хэрхэн цөлжилтийн нөлөөг бууруулах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээнд Монгол Улсын ХХААХҮЯ, Монголын 300 гаруй малчид дуу хоолойгоо хэрхэн нэгтгэх вэ гэдэг асуудлыг чухалд үзэж байна” хэмээн онцлов.

Мал аж ахуйн салбарт цаг агаар, уур амьсгал нөлөө, түүнээс үүдэлтэй отор нүүдэл, малын халдварт өвчин,  бэлчээрийн хомсдол, доройтол, түүхий эдийн үнэгүйдэл, малчны нийгмийн үйлчилгээ гээд олон асуудал тулгамдаад буй. Эдгээрийг даван туулахын тулд ган зудыг малын хоргодолгүй давсан, ашиг орлого төвлөрүүлсэн, бэлчээрээ нөхөн сэргэж эхэлсэн малчдын сайн туршлагыг үндэслэн “Нутагтаа эзэн 100:1000” төслийг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 24 сумын 24 багт “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 778 өрх 2270 га-д гурван төрлийн ногоон тэжээл тариалсан байна. Малчид ногоон тэжээлээ ирэх 9-р сард хураан авах юм. Цаашлаад төслийн дунд хугацаанд 1000 баг 100,000 га-д тэжээл тариалах, зорилт дэвшүүлээд байна.

Төсөл хэрэгжсэнээр малчид нутаг орондоо тогтвортой амьдрах, орлого нь нэмэгдэх, ган зудыг даван туулах чадавх сайжрах, отор нүүдлээс үүдэх малын гоц халдварт өвчин буурах, малын ашиг шим нэмэгдэх, бэлчээрийн даац ашиглалтыг зохистой болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Судалгаагаар Монгол Улсын газар нутгийн 76 хувь  ямар нэг байдлаар унаган төрхөөсөө өөрчлөгдөж, бэлчээр доройтсон. 2023 оны судалгаагаар улсын хэмжээнд 586 гол ширгэж, 480 булаг хатаж, 1,522 булаг шандын эх  ширгэсэн байна. Сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4ºС-аар нэмэгдсэн (дэлхийн дундаж  1,56ºС) байна. Хамгийн сүүлийн гашуун туршлагыг сөхвөл Монгол Улсад 2023-2024 онд нүүрлэсэн төмөр зудын нөлөөгөөр 9.4 сая толгой мал хорогдож, 8.7 их наяд төгрөгийн хохирол амссан. Мөн зудын эрсдэлийг бууруулахад нийт 73.2 тэрбум төгрөгийн зарцуулсан дүн мэдээ гарчээ. Мөн жил бүр туурын зудаас шалтгаалан улсын хэмжээнд 18.9 мянган малчин өрхийн 8.0 сая толгой мал отроор өвөлжиж, хаварждаг гэсэн судалгаа бий юм.

Түүнчлэн сүүлийн 30 жилд 728.3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Энэ нь 8 аймгийн хүн амтай тэнцэх дүн юм. Шилжилт хөдөлгөөний эх үүсвэрийг судалж үзэхэд уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөнөөс 25 хувь нь шалтгаалсан байна. Тиймээс олон хүчин зүйлээс шалтгаалж мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

КОП17 бага хурлын Цэнхэр бүсэд ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хэлэлцүүлэг “Нутагтаа эзэн 100:1000” төслийн талаарх салбарын сайдын илтгэлийн хүрээнд асуулт, хариултаар үргэлжлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид уг төслийн ач холбогдол, үр дүн, алсын хараа, малчид газар тариалангийн салбарынхантай хэрхэн хамтарч ажиллах зэрэг асуултад хариулт авсан юм. 

Цагаанхүүгийн Идэрбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 12 минутын өмнө
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 3 цагийн өмнө
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 4 цагийн өмнө
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 6 цагийн өмнө
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 6 цагийн өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 9 цагийн өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 9 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ Өчигдөр
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ Өчигдөр
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА Өчигдөр
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ Өчигдөр
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? Өчигдөр
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна Өчигдөр
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана Өчигдөр
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өчигдөр
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ Өчигдөр
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна Өчигдөр