БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

COP17-ын "Ногоон бүс"-ийн Conference hall-д өнөөдөр "Дэлхийн хүнсний форум-Монгол" хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

Тэрбээр энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдсаныг COP17-ын хүндтэй индрээс албан ёсоор зарлаж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодит залуучуудын бодит оролцоо, санаачилга, манлайлал, шинэ технологи, инновац шингэсэн үйлдвэрлэл, бүтээлч ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.
Дэлхийн хүнсний форумын дэргэдэх энэхүү зөвлөл ХХААХҮ-ийн салбар дахь залуучуудын бодит оролцооны платформ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал дэлхий нийтийн хийгээд улс орны тулгамдсан асуудлууд, бэлчээр, мал аж ахуй, амьжиргааны өөрчлөлт, нүүдэлчдийн өв соёл зэрэг олон сэдвээр залуучууд дуу хоолойгоо хүргэхэд өнөөдөр байгуулагдаж байгаа залуучуудын зөвлөл чухал үүрэгтэй гэдгийг хэллээ.

НҮБ-ын ХХААБ-ын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөлийн тэргүүн Г.Пагмасүрэн зөвлөлийнхөө үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулж, хийхээр төлөвлөсөн зарим ажлынхаа талаар мэдээлэл хүргэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 1 цагийн өмнө
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 3 цагийн өмнө
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 3 цагийн өмнө
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 8 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна 8 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН НОГООН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 9 цагийн өмнө
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна 9 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа 23 цагийн өмнө
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс Өчигдөр
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ Өчигдөр
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно Өчигдөр
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно Өчигдөр
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Э.БАТШУГАР: COP-17-ЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ПАВИЛЬОН НОГООН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр