БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО

Admin
1 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдолыг бууруулахад шинжлэх ухаан, инновац, технологийн боломжийг ашиглах асуудал чухлаар тавигдаж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газар, GreenZun Labs, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн парк хамтран “Хяналт–технологийн шийдэл” сэдвийн хүрээнд уул уурхайн байгаль орчны хяналтын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал болон эдгээр сорилтыг орчин үеийн технологийн боломж ашиглан шийдвэрлэх талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Газрын доройтол, цөлжилтийг бууруулахад байгаль хамгааллын бодлогыг бодит үр дүнд хүргэх үр нөлөөтэй хяналтын тогтолцоо чухал. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын эвдрэл, нөхөн сэргээлт, ус ашиглалт, усан орчны хамгаалалт болон экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад байгаль орчны хяналтыг технологийн боломжтой уялдуулан шинэчлэх шаардлага тулгарч байгааг тус газрын дарга Б.Мөнхтогтох илтгэлдээ онцлов.

Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, уул уурхайн объектуудын алслагдсан байршил, хүний болон техникийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь зөвхөн уламжлалт газар дээрх хяналтад тулгуурлан бүх объектыг тогтмол, шуурхай хянахад бодит хүндрэл учруулж байна.

Иймээс хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, GIS, хиймэл оюун ухаан, машин сургалт, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хөдөлгөөнт мониторинг болон ухаалаг мэдрэгчийн технологийг уялдуулсан эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог үе шаттай хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.

Уулзалтад газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, газарзүй, эдийн засаг, байгаль орчин ба тогтвортой хөгжил, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэл, машин сургалт, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн залуу судлаач, инженерүүд оролцож, өөрсдийн хөгжүүлж буй технологийн шийдэл, ажлын үр дүнгээ танилцууллаа.

GreenZun Labs-ийн багийн залуу мэргэжилтнүүд *Clark University, Cornell University, New York University, University of Illinois Urbana-Champaign* зэрэг их сургуульд газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд эдгээр салбарын мэдлэгийг хиймэл оюун ухаан, машин сургалт, гео-орон зайн технологитой хослуулан ажиллаж байна.

Тус баг хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, машин сургалт болон газар дээрх бодит хэмжилтийг хослуулан газрын болон бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг үнэлэх технологийн шийдэл хөгжүүлж, бодит нөхцөлд ашиглаж буй ажлынхаа үр дүнг танилцууллаа.

Энэхүү туршлага, технологийг уул уурхайн байгаль орчны хяналтын хэрэгцээтэй уялдуулснаар газрын эвдрэл, ашиглалтын талбайн өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг зайнаас хянах, эрсдэлтэй талбайг урьдчилан тодорхойлох, улмаар улсын байцаагчийн газар дээрх хяналтыг шаардлагатай объект, өндөр эрсдэлтэй бүсэд оновчтой чиглүүлэх боломжтой гэж үзэв.

Уулзалтын үеэр төрийн байгууллага байгаль орчны хяналтад тулгамдаж буй бодит асуудал, хэрэгцээгээ тодорхойлж, шинжлэх ухаан, технологийн байгууллага, залуу судлаач, инженерүүд түүнд тохирсон шийдэл боловсруулан бодит талбайд туршиж, үр дүнтэй технологийг төрийн хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх талаар санал нэгдлээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн дарга Н.Тэгшбаяр шинжлэх ухаан, технологийн салбарт бий болж буй инновац, залуу судлаачдын шийдлийг төрийн байгууллагын бодит хэрэгцээтэй холбох нь чухал болохыг онцолж, цаашид талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан, технологийн шийдлүүдийг турших, хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА 12 минутын өмнө
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 47 минутын өмнө
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 1 цагийн өмнө
​COP17-гийн Цэнхэр бүс дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын хамтарсан павильон хаалтаа хийлээ 1 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав 1 цагийн өмнө
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 2 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ 3 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 4 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ Өчигдөр
АН: НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ 100 ШИЙДЛИЙГ АРДЧИЛСАН НАМ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ГАРГАНА Өчигдөр
ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ Өчигдөр
ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо Өчигдөр
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 2026/08/26