БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

2026 оны ургацын урьдчилсан балансаар Сэлэнгэ аймагт нийт 195.5 мянган га талбайгаас 421.4 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна. Тухайлбал, 221 мянган тонн үр тариа, үүнээс 203 мянган тонн улаанбуудай, 45.1 мянган тонн малын тэжээл, 23.4 мянган тонн тосны ургамал, 46.5 мянган тонн төмс, 85.2 мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан тооцоо гараад байна.

Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбуудай 195 га, бусад үр тариа 40 га, төмс 411 га, хүнсний ногоо 477.5 га талбайд тус тус хураалт хийж байна. Төмсний ургац хураалт 12.8 хувь, хүнсний ногооны хураалт 10.1 хувийн явцтай байна.

Ургац хураалтад аймгийн хэмжээнд 712 үр тарианы трактор, 446 комбайн, 350 үтрэмийн машин, 35 төмсний комбайн ашиглаж байна. Мөн ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд зохион байгуулахад 1,226 түр ажиллах хүч шаардлагатай гэсэн захиалга ирүүлжээ.

Намрын ургац хураалт болон тээвэрлэлтийн ажилд 10–12 мянган тонн шатахуун шаардлагатай байгаа бөгөөд одоогоор аймгийн хэмжээнд 38 шатахуун түгээх станцад 607.5 тонн АИ-92 бензин, 661 тонн дизель түлшний нөөц байна.

Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулахад ажиллах хүч, шатахууны нөөц, техникийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.

НИЙТ 184.4 МЯНГАН ТОННЫН БАГТААМЖТАЙ АГУУЛАХ БЭЛЭН БАЙНА

Төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, зоорийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд энгийн 20,5 мянган тонн, нүхэн 8,1 мянган тонн, механик хөргөлттэй зоорь 8,9 мянган тонн, нийт 37,5 мянган тонн багтаамжтай зоорь ашиглагдаж байна. Үр тариа хадгалах зориулалттай зоорийн хувьд Хөдөө аж ахуйн корпорацын Хөтөл салбарт 38 мянган тонн, Сэлэнгэ салбарт 28 мянган тонн, Онцгой байдлын газрын харьяа Орхонтуул сумын салбарт 2,5 мянган тонн, Мандал сумын салбарт 1,5 мянган тонн, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбарт 68 мянган тонн, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид 47,4 мянган тн нийт 184,4 мянган тоннын багтаамжтай агуулах бэлэн байгаа юм.
Аймгийн хэмжээнд Мандал, Баянгол, Орхон сумдад тус бүр 500 тонн, Зүүнбүрэн, Хушаат, Жавхлант, Шаамар сумдад тус бүр 200 тонн зоорийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА 1 цагийн өмнө
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА 1 цагийн өмнө
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 1 цагийн өмнө
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 2 цагийн өмнө
​COP17-гийн Цэнхэр бүс дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын хамтарсан павильон хаалтаа хийлээ 2 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав 2 цагийн өмнө
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ 4 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 5 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ Өчигдөр
АН: НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ 100 ШИЙДЛИЙГ АРДЧИЛСАН НАМ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ГАРГАНА Өчигдөр
ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ Өчигдөр
ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 2026/08/26