БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Уулзалтад Сангийн яам, гааль, татвар, даатгал, Хөрөнгийн бирж, Хилийн боомт, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хүчин зүтгэж буй санхүүгийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар болж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг хэллээ.

 Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.     

Дотоод, гадаад олон сорилт тулгарч байгаа ч макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалан, инфляц буурч, төсвийн тэнцэл эерэг гарсан нь төсөв, санхүүгийн сахилга баттай бодлогын үр дүн гэж Сангийн яам үзэж байна.

Цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг бэхжүүлж, төсвийн тэнцвэр, өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн баазыг өргөжүүлэх, татварын орлогын тогтвортой эх үүсвэрээ  бэхжүүлэхэд анхаарна.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь зөвхөн нийгмийн бодлого бус, эдийн засгийн стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан хэллээ.  

Хүний нөөц, байгалийн баялаг, үйлдвэрлэл, нийгмийн хөгжилд чиглэсэн эдгээр хөтөлбөрийн хүрээнд 1,6 их наяд төгрөг зарцуулаад байна.

Тухайлбал, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад 198 орчим тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 157 тэрбум төгрөг зарцуулсан нь нүүрстөрөгчийн зах зээл болон ногоон санхүүжилтийн механизмд нэвтрэх бодит суурь нөхцөл болсон гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, арчилж, хамгаалж байна.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд 1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсний дүнд аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа доод тал нь хоёр дахин нэмсэн. Мөн 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд гаргаад байна.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин  242 тэрбум төгрөг зарцуулснаар самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 4.0 мянган тонн буюу 330 сая ам.долларт хүрээд байна.

Эдгээр хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, трактор, комбайныг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлсөн.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Ерөнхийлөгч мөн өдөр Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Лувсанцэрэнгийн Бямбадорж, Сангийн яамны ахмад ажилтан Чулууны Алтанцэцэг, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Чимэд-Осорын Соронзонболд нарт  Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 1 цагийн өмнө
2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав 2 цагийн өмнө
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна 4 цагийн өмнө
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна 7 цагийн өмнө
СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ 8 цагийн өмнө
Б.Чагнаадорж: Эспортын эргэлтийн хурд, бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ 8 цагийн өмнө
НИТХ ЕБС-иудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай хэлэлцэнэ 8 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг ч би уйлмаар байна 9 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 147 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 9 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын музейн өдөр тохиож байна 9 цагийн өмнө
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна Өчигдөр
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 2026/05/15
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 2026/05/15
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/15
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 2026/05/15
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 2026/05/15
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15