БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын удирдлагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр Төв банк 2019 оноос хойш бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж ирснийг онцлоод, өнөөдрийн байдлаар ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байгааг танилцууллаа. Цаашид энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдав.

Мөн өрхийн эрчим хүчний хэмнэлт, ногоон тээврийг дэмжих чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон устөрөгчийн цэвэр эх үүсвэрт тээврийн хэрэгслийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хугацааг 30 сараас 60 сар хүртэл сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргаад байна. Үүний үр дүнд зээлийн хүртээмж 3.4 дахин нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мөн мэдээлэл өгч, ногоон санхүүжилтийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгааг онцлов. Тэрбээр эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй төслүүдийн санхүүжилтийг дэмжих хүрээнд цаашид хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхэд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Хувийн хэвшлийн төлөөллүүд ногоон зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгож, хөрөнгө оруулалтын зориулалттай бүтээгдэхүүний хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон бол арилжааны банкнуудын төлөөлөл цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, ялангуяа орон нутаг болон алслагдсан бүс дэх цэнэглэх станцын хүртээмж хангалтгүй байгаа талаар санал шүүмж өрнүүллээ.

Мөн цаашид хэрэглээ өргөжихийн хэрээр эрчим хүчний системд ачаалал үүсэх эрсдэл байгааг тэмдэглэж, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоотой бодлогын дэмжлэг шаардлагатайг онцоллоо.     


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 19 минутын өмнө
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна 1 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо 15 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 16 цагийн өмнө
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 17 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 18 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 19 цагийн өмнө
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 19 цагийн өмнө
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН НОГООН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Өчигдөр
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна Өчигдөр
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа Өчигдөр
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс Өчигдөр
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ Өчигдөр
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно Өчигдөр
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно Өчигдөр