БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг ч би уйлмаар байна

Г.Оюунтуяа
2026/05/18

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун:  "Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг ч би уйлмаар байна.

Миний бие Гурвансайхан сумын уугуул хүн хэдий ч Аймгийн Засаг даргын хувьд улсын төсвөөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах гэж байгаа КОЛЬЦО замын ажлыг шүүмжлэхгүй, дугарахгүй байж чадахгүйнээ!
Өнгөрсөн оны 12 сард улсын төсөв хэлэлцэж байх үед аймаг, орон нутгаас санал өгөөгүй, салбарын яамнаас эрэмбэлээгүй, Засгийн газраас өргөн мэдүүлээгүй шинэ ажил болох Гурвансайхан сумын төвийг тойрсон “кольцо” замын ажлыг манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-ын чуулган дээр санал оруулж улсын төсөвт суулгуулсан байдаг.
Зураг дээрх улаанаар зурсан замыг хараарай! Сумын төв тойрсон замаар яг яах гээд байгааг ойлгохгүй юм, машинаар сумаа тойрч гороолох юм уу!
Үүнийг ярьж байгаа нь зам хэрэггүй гэж байгаа юм биш, улсын төсөв хүнд, аймагт шийдэх шаардлагатай олон тулгамдсан асуудал байхад хөрөнгө оруулалтаа зөв эрэмбэлэх ёстой гэдэг асуудал юм.
Хамгийн харамсалтай нь олон жил гацаж байж хөдлөхөөр болсон Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын 2026 онд санхүүжих санхүүжилтээс хасаж байж энэ ажлыг оруулсан байгаа юм.
Энэ 9.5 тэрбум төгрөгөөр:
— Төв Халхын дуулалт жүжгийн театраа урагшлуулах,
— аймгийн төвийн дотоод замын асуудлыг шийдэх,— сум дотроо замгүй сумдын төвийг замтай болгох боломж байлаа.
Одоо энэ ажлын тендер зарлагдаж, гэрээ байгуулах шатандаа явж байгаа юм байна.
Иймд Зам, тээврийн яам, УИХ-ын Төсвийн байнгын хороо уг асуудлыг дахин нягталж, боломжтой бол гэрээ байгуулах ажиллагааг зогсоон, хөрөнгийг аймгийн нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудад шилжүүлж засаж залруулах боломжийг судалж өгөхийг хүсэж байна.
Үнэхээр улс, аймаг, сумандаа элэггүй, өгөөжгүй хөрөнгө оруулалт гэж харж байна.
Цаашид аймаг, орон нутгийн саналгүй, бодлогын яамдын эрэмбэд ороогүй, Засгийн газраас өргөн бариагүй ажлуудыг улсын төсөвт оруулдаг байдлыг таслан зогсоох нь төсвийн сахилга, хариуцлагын чухал асуудал гэж үзэж байгаа тул энэ асуудлыг хөндөж байна" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховдод 318 мал устгалд оруулжээ 36 минутын өмнө
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ 40 минутын өмнө
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2026/06/05
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 2026/06/05
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/06/05
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2026/06/05
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026/06/05
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2026/06/05
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/05
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 2026/06/05
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04