БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.15/ Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар  зүйлийн 7-д Улсын Их Хурал нь улсын төсөв, түүний гүйцэтгэлийг батлах, хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхтэй байхаар заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлээр нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх журмыг зохицуулж байгааг төсөл санаачлагч гишүүн онцлов.


Гэвч өнөөдрийн мөрдөж байгаа зохицуулалтаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеийн асуулт, хариултын хугацааг тусгайд нь заалгүй, ердийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн нийтлэг хугацаагаар явуулж байгаа нь төсвийн зарцуулалт, үр ашиг, аудитын дүгнэлт, сахилга хариуцлагын асуудлыг гүнзгий хэлэлцэхэд дутагдалтай байна гэж төсөл санаачлагч гишүүн хэлэв. Энэ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.


Хуулийн төслөөр төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед гишүүний асуулт асуух болон хариулт авах хугацааг нэмэгдүүлж, тусгайлан зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, Байнгын хороо болон нам, эвслийн бүлгийн түвшинд гишүүн үндсэн асуултаа 10 минутаас илүүгүй хугацаанд асуух, нэмэлт асуултыг 3 минутаас илүүгүй байх, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар дахин тодруулга хийх, гишүүний асуултад 6 минутаас илүүгүй хугацаанд хариулах, нэмэлт тайлбарыг 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй хугацаанд өгөх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн үед ч асуулт, хариултын хугацааг нэмэгдүүлж, төсвийн гүйцэтгэлийг илүү дэлгэрэнгүй, бодитой хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал төсвийн гүйцэтгэлд илүү үр нөлөөтэй хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодорхой, хариуцлагатай тайлбар авах, аудитын дүгнэлтийн хэрэгжилтэд бодитой анхаарал хандуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 1 цагийн өмнө
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2 цагийн өмнө
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 3 цагийн өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 3 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА 16 цагийн өмнө
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 20 цагийн өмнө
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 23 цагийн өмнө
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 23 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Өчигдөр
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮР ТАРИАНЫ ТАРИАЛАЛТ 13 ХУВЬ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТ 4.5-7.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Баянзүрхэд Н.Баярмөнх эргэн ирэх үү? Өчигдөр
СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна Өчигдөр