БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөв гарчээ

Г.Оюунтуяа
2026/05/07

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс 2026 оны 6 дугаар сараас 8 дугаар сар дуусталх хугацааны урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Дэлхийн Цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.

Ийнхүү олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд 2026 оны зургаадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Хур тунадас зургаадугаар сард баруун болон говиор, долдугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн хэсгээр ОЖД-аас бага байхаар байна. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт бий болох магадлалтай ба түүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2026 оны 6 дугаар сараас 8 дугаар сар дуустал хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоодугаар сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Завханы ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.      

Наймдугаар сард. Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 4 цагийн өмнө
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 7 цагийн өмнө
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 11 цагийн өмнө
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 12 цагийн өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 12 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА Өчигдөр
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо Өчигдөр
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна Өчигдөр
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Өчигдөр
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна 2026/05/13