БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Баярбаатар: Эйпштейны хэргээр УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй

Г.Оюунтуяа
2026/05/05

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр Эйпштейны асуудлыг ярьлаа. Дубайн гэрээ байгуулагдсан үетэй нэгэн цаг үед манай  улс төрчид очиж морин спорт уралдаан үзсэн тухай та нэлээд ноцтой мэдээлэл хийлээ. Таньд өөр ямар мэдээлэл байна, дэлгэрэнгүй яриач?

- Энэ бол дэлхий нийтэд гарсан мэдээлэл байгаа. Эйпштейн гэдэг хүнтэй холбоотой 3,5 сая хуудас материал АНУ-ын Хууль зүйн яамны албаны вэбсайт дээр олон нийтэд нээлттэй байршсан. Үүн дээр монголчууд онцгой анхаарал хандуулж, судалж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Эйпштейн гэдэг нөхөр ямар үйл ажиллагаа явуулж, юунд холбогдож байсныг судалсан. Нэгдүгээрт энэ нөхөр бэлгийн мөлжлөгө хийдэг, бага насны охидыг хүчирхийлэгч байсан нь олон захидал харилцаа болон мэйл, дуу дүрсний бичлэгээр нотлогдсон. Дараагийнх нь санхүүгийн гэмт хэрэгтэн буюу мөнгө угаах гэмт хэрэгтэн. Та бүхний ярьж байгаа морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, эдлэн газар, хаус зэргээр мөнгө угаалтын технологи нь хэрэгждэг тухай материалуудад орсон байгаа. Мөн тэрээр бусад улс орнуудын улс төрд нөлөөлж тодорхой шийдвэрүүдийг гаргуулах лобби хийдэг гэсэн эдгээр гурван зүйл нь хоорондоо уялдаатай харагдаж байгаа.

 Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан болон Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр үүнд холбогдсонд гол учир байгаа юм. Эдгээр агуулгуудаар Хууль зүйн байнгын хороон дээр “Нээлтэй сонсгол хийж үнэн, худлаа гэдэг дээр иргэдийг мэдэх эрхээр хангаж асуудалд ультай суурьтай хандах нийтийн сонсгол зохион байгуулах саналыг би гаргаад УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсгээ зурж эхэлж байна. Элбэгдоржийг төлөөлж Гадаад хэргийн сайд, дараа нь Гадаад хэргийн зөвлөх нь байсан  Пүрэвсүрэн гэдэг хүн Эйпштейнтэй холбогдож захидал харилцааны асуудлыг гүйцэтгэсэн байдаг. Үүнд  “...удахгүй Нью-Йоркт очино, том сюрпризтэй монгол охинтой очино” зэргээр бичиж хариуд нь Эйпштейн “...ямар гайхалтай мэдээ вэ, удахгүй уулзая” гэж бичсэн мэйлүүд нь дэлхийн хэмжээнд ил тод нээлттэй болсон. Үүний цаана магадгүй бэлгийн   хүчирхийлэл, мөлжлөгө, хүний наймааны асуудал байна уу гэдэг нь сүүлийн үед цахим орчинд тархаж байна. Элбэгдорж ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа асрамжийн газраас олон өнчин хүүхдийг авч өсгөж хүмүүжүүлсэн тухайгаа өөрөө олон нийтэд  мэдээлсэн. Гэтэл өнөөдөр энэ хүүхдүүд хаана байна гэхэд эцэг эх нь аваад явсан гэдэг хариулт өгдөг. Гэтэл бага байхдаа асрамжийн газар байсан хүүхдүүдийн эцэг, эх нь гэнэт хаанаас гараад ирэв гэдэг асуудал эргэлзээтэй байгаа учраас эргэлзээг тайлах зайлшгүй шаардлага байгаа юм.

 Мөн Эйпштейнээр зуучлуулж Элбэгдорж тэргүүтэй манай төрийн өндөр албан тушаалтнууд 2014 он буюу 12 жилийн өмнө Дубайд болсон морин тойруулгийн уралдааныг үзэж сонирхсон. Тухайн морин тойруулгийн VIP танхимын билетын үнэ өнөөдрийн монгол төгрөгийн ханшаар нэг бүр нь 23 сая байгаа юм. Тухайн уралдаанд  “Сатурдэй” нэртэй морь монголын нэр дээр уралдаж байсан нь мөн баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл 2014 онд Дубайн эрх бүхий нөхдүүдтэй монгол улсын төрийн эрх барьж байсан эрх бүхий нөлөө бүхий албан тушаалтнууд нь уулзсаны дараа жил нь “Дубайн гэрээ” гэгч байгуулагдсан. Тэгэхээр Дубайн гэрээг дээрх нөхцөл байдалтай холбож хардах үндэс нөхцөл байна уу гэж харж байгаа. Дээр нь  Эйпштейн гэдэг хүнтэй холбоотой хоол идэж байгаа, арга хэмжээнд оролцож байгаа зургууд ил болсон, Элбэгдорж ерөнхийлөгчийн. Тодорхой түвшинд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгааг Эйпштейн гэдэг хүн дуу дүрсээр баримтжуулж,  үүгээрээ буцаан шантаажилж, буцаагаад манай зарим нөхдүүдээр улс төрийн шийдвэр гаргуулдаг байсныг үгүйсгэхгүй юм байна гэж би харж байгаа.  

Дээр нь Бодь групп буюу Голомт банкны зарим төлөөлөгч Эйпштейнд очиж монголын байгалийн баялагтай холбоотой мэдээллийг хийсэн байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт татах чиглэлээр хийсэн гэх боловч УИХ-ын тухай хууль, Монгол Улсын Их хурлын тухай хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулинд заасны дагуу дээрх эргэлзээг тайлахын тулд нээлттэй сонсгол зохион байгуулах санал санаачлагыг УИХ-ын гишүүнийхээ зүгээс гаргасан. Энэ асуудлуудын эргэлзээг тайлах ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн комисс, Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хороо  зэрэг байгууллагуудаас хүний эрхийн үйл ажиллагаагаа эржимжүүлэх ёстой. Английн Хунтайж Эндрю гэж хүн ургийн овгоосоо хасагдаж, бүх хэргэм зэргээ хураалгаж, магадгүй Англичууд тухайн хүнийг эх орноос нь хөөх ёстой гэсэн асуудлыг өнөөдөр ярьж байна. Норвегт, Францад хууль хяналтын байгууллага нь дээрх хүнийг шалгаад эхэлсэн байна. Эдгээр улсууд нь АНУ-руу албан байдлаар холбогдожалбан ёсны мэдээллийг авсны үндсэн дээр ингэж байгаа хэрэг. Би бас үүнтэй холбоотойгоор өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад протоколоор чиглэл өгч АНУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яаманд мөн Монгол Улсад байгаа АНУ-ын Элчин сайдтай холбогдож дээрх хэрэгтэй холбоотой материал татаж асуудлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08