БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Долгорсүрэн: Би хүүхдүүдтэйгээ ойлголцох хаалгыг бага багаар нээж байгаа ээж

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Бидний завгүй амьдралд үр хүүхдүүд маань хичнээн чухал  болохыг амьдралын түүхүүд харуулсаар байна.  Сургуулийнхаа шатан дээр уйлаад сууж байсан охиноо хараад Долгорсүрэн амьдрал өөрт нь ямар чухал хичээл зааж байгааг ойлгосон.

 

- Саяхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн 33 размерийн пүүзийг солиод өгчих юмсан гэсэн таны  постыг олон хүмүүс сонирхож байсан. Яагаад тийм пост оруулах болсон юм бэ?

- Охиныгоо волейболын сургалтанд хүргэж өгөөд тарахаар нь хүлээж байгаад авч явдаг, нэг үеэ бодвол хүүхэддээ цаг хугацааг  зориулдаг л ээж болж байна. Хоёр цаг хүүхдээ хүлээж суухад спорт заалны өмнө жимбийтэл өрөөд тавьсан гуталнууд дундаас нэг пүүз нүдэнд туссан, солиод өгчихмөөр санагдсан. Ер нь гуталтай холбоотой гоё түүх хүн бүхэнд байдаг шүү дээ, хичнээн элэгдэж хуучирсан ч өмсөх дуртай, дурсгалтай, тэр гутлыг өмсөөд шагнал урамшуулал авч байсан ч юм уу гэдэг ч юм уу  олон зүйл бодогдуулсан хөөрхөн пүүз байсан. Тэгээд би зургийг нь постолсон. Хичээл нь хоёр цаг үргэлжилдэг дугуйлан л даа, тэр хооронд пүүзийг солиод өгчихье гэж бодогдсон, нэлээн ч хуучирч элэгдсэн байсан. Гэвч хоёр цагын дотор амжаагүй. Гэхдээ дараа нь хүүхдийнхээ гутлыг сольж тавьсан, миний зорилго л тэр байсан. Түүнээс тэр хүүгийн тухай, гутлын түүхийг ч би сайн мэдэхгүй. Надад төрсөн анхны сэтгэгдэл бол солиод өгчих юмсан гэсэн бодол байсан. Би хүүхдийг ичээмээргүй санагдаад тулж уулзаагүй. Яагаад гэвэл хүүхдийн ертөнцийг би мэднэ, буруу үг хэлчихвий, буруу сэтгэгдэл төрүүлчихвий, магадгүй тэр хүүхдийн хайртай гутал нь байгаад хүчээр солих гэж байвал яах вэ гэдэг асуудлууд байж болох юм.

- Хүүхдийн хүмүүжил дээр анхны хүүхдээ өсгөхдөө гаргасан алдаагаа ээж, аавууд  давтахгүйг хичээдэг. Таны хувьд  дараа дараагийн хүүхдүүд дээрээ харилцаа, хандлагаа яаж өөрчилж байв?

- Хамгийн анхны төрөлт бидэнд өөр ертөнц байдаг.  Анхны хүүхэд гэдэг утгаараа бөөцийлөөд  л өсгөсөн, араас нь дөрвөн жилийн дараа дүү нь гарч ирсэн. Тэндээс л “муу ээжийн замнал”- аа тавьж эхэлсэн гэх үү. Том охин маань дөнгөж дөрвөн настай байхад  дүүг нь өхөөрдөж эрхлүүлчихээд эргэж хараад л охинлуугаа “Дүүгийнхээ даавууг олигтойхон угаачихгүй” гэдэг ч  юм уу. Эндээс хоёр хүүхдийн хооронд том орон зай гараад эхэлж байгаа юм, тэндээс би өөрийгөө муу ээж байж дээ гэдгээ одоо л ухаарч байгаа юм. Тухайн үедээ ухаарсан бол арай л өөр байхсан. Хоёр хүүхэд ч бай хэдэн ч хүүхэд бай хооронд нь ялгаатай харьцдаг нь хүүхдээ эргээд сэтгэл зүйн хувьд таагүй нөхцөл байдалд оруулдгийг анзаардаггүй юм билээ. Хүүхэд сэтгэл доторхоо ил гаргадаг, эсвэл далд байлгадаг. Одоо л би энэ бүхнийг олж илрүүлээд түүн дээрээ ажиллаж сэтгэл зүйгээ тайван амгалан, гэмтэлгүй болгож байна.

- Хүүхэдтэйгээ харилцахдаа алдаа гаргаж байсан жишээ хуваалцаж болох уу?

 - Жишээлбэл хүүхдүүд маань хичээлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй ч юмуу хичээлдээ яараад “ээж ээ тийм юм аваад өгөөч туслаач” гэхэд нь бид туслах байтал арчаагүй, эмх замбараагүй, цагын зохион байгуулалтгүй гэдэг ч юм уу шүүмжлээд эхэлдэг.  Яг үнэндээ бид нар цагын зохион байгуулалтыг өөрсдөө хүүхэддээ зааж өгөөгүй л байхгүй юу. Тэгсэн хэрнээ өмнө нь огт хэлж байгаагүй зүйлээ хүүхдээсээ нэхээд эхэлнэ. Тэр өдөр би хүүхэддээ маш муухай үг хэлснээ л санаж байна. Тухайн өдөр охин маань хичээлээ тараад цагтаа ирээгүй. Тэгээд би сургууль дээр нь очсон манай хүүхэд шатан дээр уйлаад  сууж байсан. Яагаад уйлсныг нь би сайн мэдэж байгаа шүү дээ, хичээлдээ явах нь юу гэж хэлснээ би  мэднэ. Тэндээс  би өөрийгөө ээж болох болоогүй байна даа гэдэг том сургамж авсан ч дараа дараагийн хүүхдүүд дээрээ алдаагаа давтаад л байсан. Миний бодлоор хүүхдүүдийнхээ юу хүсч ямар бодол санаатай байгааг бид нар ярилцах ёстой юм билээ. Хүүхдийг бид чөлөөтэй, ээж ааваасаа айх эмээх, нуух хаах  зүйлгүйгээр яриулах хэрэгтэй, гэвч чаддаггүй.  Яагаад гэвэл бид хүүхэддээ нээлттэй чөлөөтэй ярих орчинг нь бүрдүүлэхгүй нэг л их ажил хийсэн амьдралд завгүй хүмүүс яваад байдаг. Үүний цаана орхигдож байгаа хамгийн том асуудал хүүхдийн сэтгэл зүй. Ээж, ааваас авах ёстой сэтгэл зүйн ханамж, сэтгэл зүйн хэрэгцээг нь сонсохгүй ойлгохгүй байна гэдэг тухайн хүүхдэд асар том хаалт үүсдэг, ээж аав хүүхэд гурвын хооронд. Тэгэхээр би тэр хаалтыг бага багаар нурааж байгаа л ээж. Одоо би хүүхдүүддээ цаг заваа гаргаад ажлын цагаа зохицуулпаг болсон. Оройны 19 цагаас шөнийн 24 цаг хүртэл тогоочоороо ажиллаад бусад цаг заваа хүүхдүүддээ зарцуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Ингэснээр хүүхдүүдтэйгээ ойлголцож чаддаггүй байсан тэр цаг хугацааг эргүүлж авч ирэхгүй ч алдсан цаг хугацаагаа нөхөж эргээд хүүхдүүдтэйгээ хамт асуудлыг нь  шийдээд явж байгаа нь амьдралын жинхэнэ амт юм уу. Хүүхдүүдээ илүү их таньж мэдэж байгаа. Одоо л би хүүхдүүдээ дэлгэсэн ном шиг байлгахыг хичээж байна. Яагаад гэвэл  би тэр номнуудыг олон жил хаачихсан байсан хүн, одоо л дэлгэж байна.

- Ээжийн ойлголцол, хичээл зүтгэлийн ард гэрийн эзэн, аав хүний чиглүүлэг, дэмжлэг бас хэрэгтэй. Аавын хувьд ямар ойлголцол оролцоотой байдаг вэ?

- Амьдралын олон асуудал, хүүхдүүдийн сургалттай холбоотой бүх зардлыг аав хариуцаад явж байгаа. Гэхдээ аав хүн бол эрэгтэй хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно байх ёстой, тэгэхгүй бол ээж нь эрэгтэй хүүхэдтэйгээ аав нь эмэгтэй хүүхэдтэйгээ ойр дотно байдаг гэсэн баригдмал ойлголт бол буруу юм. Аав хүн асуудлыг дээрээс, алсаас ажсан байдалтай байдаг. Тулж харьцаж асуудлыг яриад байдаг хүмүүс биш, аль хэдийнхэ дотроо юу болж байна, болохгүй байгааг харчихсан, түүнийгээ мэдээд амжуулаад явдаг далд бурхад гэдэг шиг гэр бүлийн хамгийн чухал бат бөх холбоог авч явдаг хүмүүс. Тэдний нуруун дээр ээж хүүхдүүдээ аваад явж байна гэсэн үг. Би өмнө нь хүүхдүүдээ номтой зүйрлэвэл дэлгэсэн ном шиг байлгахыг хүсдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь ээж тэр номыг нээхгүй л бол аав хичнээн хичээгээд нээж чадахгүй. Тэгэхээр огт хаалттай байсан хүүхдүүдтэгээ ойлголцох тэр хаалга гэнэт онгойхгүй. Тэр хаалга аажим аажмаар онгойно, заримдаа нээгдэх нь үү гэтэл буцаад хаагдах үе байгаа. Тэгэхээр бид нар хүүхдүүдээ ойлгохдоо юунд дур сонирхолтойг нь дэмжих ёстой, дэмжиж байж хүүхдийг өөртөө ойртуулж, ээж аавтайгаа нээлттэй ярьж хөөрдөг боломжийг нь бага багаар нээж өгнө. Бид нар хүүхдүүддээ хамгийн сайн сонсож мэдэрч, ойлгох ёстой. Хүмүүс хожимддог гэдэг, би үүнийг мэдрээд ухаараад ойлголцож болно гэж боддог, би хүүхдүүдтэйгээ ойлголцоход оройтно гэж бодохгүй байна. Ойлголцохгүй тэр чигээрээ явна гэдэг нь л харин  харамсалтай.

- Аз жаргал хаалга тогшдог гэж та пэйбүүкээ нэрлэжээ. Таны аз жаргал юу вэ?

- Хүүхдүүд, нөхөр, ээж аав маань зорьж ирж надад асуудлаа хэлж байгаа нь аз жаргал миний хаалгыг тогшиж байна гэсэн үг. Надад итгэж байна, надад хэлэхийг, ойлгуулахыг хүсч байна бас зөвөлгөө авахыг хүсч байна. Энэ бүхэн намайг чадна гэсний үндсэн дээр ирж байгаа болохоор тэр бүхэнд миний аз жаргал оршиж  байна. Хэрвээ тэр хаалгыг хүн тогшихгүй бол уйтгартай ш дээ. Юугаа ч таньж мэдэхгүй, хүн тогшихгүй хаалга тэнд байгаад ч яахав дээ. Тэгэхээр миний аз жаргалыг бол хүүхдүүд, гэр бүл, маань тогшдог. Тогшиж байгаа шалтгаан болсон тэр асуудлыг хамтдаа хичээж байгаа шийдлүүдийг  аз жаргал миний хаалгыг тогшиж байна гэж хэлнэ дээ.        

 - Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Б.Должинсүрэн

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛНЭ 44 минутын өмнө
Д.Долгорсүрэн: Би хүүхдүүдтэйгээ ойлголцох хаалгыг бага багаар нээж байгаа ээж 1 цагийн өмнө
Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Basketball Champions League East Asia” тоглолт болно 6 цагийн өмнө
Автобусны буудал дээр 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай олджээ 22 цагийн өмнө
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина 22 цагийн өмнө
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна 23 цагийн өмнө
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Өчигдөр
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Өчигдөр
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ Өчигдөр
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, нэг жил нуусан байжээ Өчигдөр
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина Өчигдөр
А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
Х.Болормаа: Банкны журмаа зөрчөөд эмээ, хүү хоёрт зээл өгсөн ч итгэл алдаагүй 2026/05/01
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна 2026/05/01
А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ 2026/05/01
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА 2026/05/01
ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 2026/05/01