БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫГ ХАРУУЛСАН “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГ МОНГОЛ, АМЕРИК, УНГАР ЖҮЖИГЧИД ХАМТРАН БҮТЭЭЛЭЭ

Г.Оюунтуяа
2026/05/05

Дэлхийн талыг эзэлсэн их хаадын түүхээрээ Монголчууд бид бахархаж омогшдог. Эзэн Чингис хааны ач хүү Бат хааны амьдрал, хайр дурлал,  байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр”  түүхэн уран сайхны киног Унгарын  нэрт  найруулагч, түүхч Питэр Шоош олны хүртээл болголоо.

Монгол, Англи, Унгар, Австрали дөрвөн  улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн  "1242 Өрнөдийн босгон дээр” киноны гол дүр буюу Бат хааны дүрд  МУСТА жүжигчин Ч.Болд тоглосон бол  хааны итгэлт зайрангийн дүрд Ц.Цэрэнболд,
ханхүү   буюу хаан Гүегийн дүрд П.Баттөр, ханхүүгийн шадар туслахад Б.Барслхагва, Бүрид М.Баярбат, Монголын үзэсгэлэнт бүсгүйн дүрийг Б.Солонго нар тус тус бүтээсэн байна.

Монголын талаас нийт  36 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд каскадёрын баг, дизайнер, нүүр хувиргагч, түүхийн зөвлөх, бөөгийн зөвлөх, зохион байгуулагчийн баг,  Ш.Цогтхүү ахлагчтай “Хан Монгол”  циркийн  морин тоглогчдын баг, ОУ-ын чанартай 10 гаруй кинонд оролцсон туршлагатай М.Наранбаатар ахлагчтай МОНГОЛ СТАНТ орлон тоглогчдын баг бүрэлдэхүүнтэй оролцжээ.

 

"1242 Өрнөдийн босгон дээр" кинонд  АНУ-ын талаас  Холливудын нэрт жүжигчин  Эрик Робертс тоглосон нь киноны чансааг тодорхойлж байгаа юм.

Эрик Робертс бол алдарт “Хөөрхөн хүүхэн” буюу Жульяа Робэртсийн төрсөн ах юм.

Мөн Холливудын нэрт жүжигчин  Рэй Стивенсон тоглосон бөгөөд  киноныхоо
нээлтийг үзэж амжилгүй зуурдаар таалал төгссөн харамсалтай үйл явдал болжээ. Монгол хааны тухай түүхэн кино бол түүний сүүлчийн дүрээ мөнхөлсөн  уран бүтээл юм.   

"1242 Өрнөдийн босгон дээр" киноны уран бүтээлчдээс дурдвал

Унгарын канон, анхны даяанч Гэгээн Даулын одонг үндэслэгч Эстергомын Еусевийн дүрд Жереми Жонс,

командлагч  саймон цайзын ахмадын дүрд Нейл Стюк,  

Сикардиусын дүрд  Дэвид  Шофилд,

Нгарын Бела  4-р хааны дүрд  Ласло  Матрей, 

ахмад загалмайтны дүрд  Майкл Айронсайд,

Бат хааны татвар Үүлэнгийн дүрд Женевьева Флоренс,

эстергом цайзын унгар цэрэг Баксогийн дүрд Там Уильямс,

Кумсан алуурчин Кангарын дүрд Андрас Стохл,

кусан цэргийн тэргүүн Чикашын дүрд Фарид Элуарди,

цайзын хамгаалагч дайчин Грегорийн дүрд  Ласло Жолт зэрэг жүжигчид тоглож Монгол хааны түүхийг дэлгэцнээ  бүтээлцжээ.  

“1241 Өрнөдийн босгон дээр” киноны  Монгол талын продюсероор Монголсат нэтворкс ХХК ажилласан бөгөөд  энэ сарын нэгний өдрөөс эхлэн MOTV.mn OTT
–оор гарч эхлэн Монгол үзэгчдийн хүртээл болж байгаа юм байна. Мөн ирэх
 07 дугаар сарын 01 -ээс БНСУ-ын бүх стреаминг платформуудаар, 08.15-аас Казакстан, Киргизстан , Узбекстан улсуудын бүх кино театруудаар гарах юм байна.

 ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭГНЭСЭН ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЧ ХҮҮ БАТ ХААНЫ ТУХАЙ “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР”ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГОО

 MOTV.mn OTT -ЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 33 минутын өмнө
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 5 цагийн өмнө
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 7 цагийн өмнө
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 11 цагийн өмнө
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 12 цагийн өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 12 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА Өчигдөр
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо Өчигдөр
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна Өчигдөр
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Өчигдөр
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр