БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Г.Оюунтуяа
2026/04/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2026.04.08/ Налайх дүүрэгт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг миний бие БОЛОН УИХ-ын гишүүн, БОУӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн удирдлагууд, Налайх дүүргийн цэргийн хүрээний хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авлаа.

Ерөнхийлөгч Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачилсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

Монгол Улсын Төрийн тэргүүн улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн галыг цахисан уурхайчдын өлгий нутаг Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байгаадаа талархал илэрхийллээ. Мөн “Ерөнхийлөгчийн Илгээлт” хөтөлбөрт Налайх дүүргээс 10 гаруй хүүхэд хамрагдаж, дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Налайх дүүрэгт дурсгал болгон гардуулан өгч, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гаргасан Налайх дүүргийн иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа.

Налайх дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний техникийн Их сургуулийн эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор дэд профессор Содномпэлийн Гэлэгжамцад ГАВЬЯАТ БАГШ цол

”Нэмүүн төгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цол хүртээлээ.

Мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан Налайх дүүргийн иргэдийг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

Монгол Улсын хөгжлийн гал голомт, уурхайчдын өлгий нутаг төрөлх Налайх дүүрэгт маань хүрэлцэн ирж иргэд, сонгогчидтой уулзан төрийн өндөр дээд цол, одон медаль гардуулсан эрхэм Ерөнхийлөгч танд дүүргийнхээ иргэдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна 14 минутын өмнө
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна 3 цагийн өмнө
СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ 3 цагийн өмнө
Б.Чагнаадорж: Эспортын эргэлтийн хурд, бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ 4 цагийн өмнө
НИТХ ЕБС-иудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай хэлэлцэнэ 4 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг ч би уйлмаар байна 4 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 147 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын музейн өдөр тохиож байна 5 цагийн өмнө
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна Өчигдөр
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 2026/05/15
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 2026/05/15
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/15
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 2026/05/15
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 2026/05/15
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 2026/05/15
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2026/05/15