БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Ханбогд кашмер” ХХК, “Nolur cashmere” брэнд Солонгосын алдарт “Suitfabric”-тай хамтран tailor made үйлчилгээг эх орондоо нэвтрүүллээ


Монголын үндэсний манлай үйлдвэрлэгч “Ханбогд” кашмер ноолуурын зах зээлд чимээгүй тансаглал чиглэлээр өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлээд буй “Nolur cashmere” брэндтэй хамтран Солонгосын tailor made костюмны no 1 ателье “Suitfabric”-ийн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэхээр эхний 40 үйлчлүүлэгчээс биеийн хэмжээ авч, цор ганц хувь хүссэн хослол, хүрэм, ноолууран пальтог нь урлах транк шоу хийхээр зэхжээ.

Tailor made suit буюу биеэс хэмжээ авч, ганцхан хувийг захиалагчдаа зориулан урладаг энэ салбар сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт амжилттай яваа урлаг, спортын одод, бизнесмэн, улс төрч эрхмүүдийн дунд моод болоод байгаа юм. Массад зориулсан нийтлэг хувцас эсвэл том лого сонгодоггүй, хамгийн үнэ цэнтэй хувцасладаг гэдгээ бусдад мэдрүүлдэг мэдрэмж өндөртэй хүмүүс ихэнхдээ энэ үйлчилгээг сонгодог. Энэ ч утгаараа сүүлийн арван жил Солонгосын баяуудын Гангнам дүүргийн Чёнгдамд төв нь байдаг, солонгосын Tailor made suit үйлчилгээний тэргүүлэгч “Suitfabric”-аар Солонгосын Ерөнхийлөгч, Ассемблейн гишүүдээс эхлээд кино одод болох Сон Жүн Ки, Жи Хюн Вүү, Ким Кан Вүү, Пак Жи Ван, Пак Хая Жүүн нарын мандаж яваа жүжигчид гангардаг болжээ.

Өдөр тутам хийгээд ёслол хүндэтгэлийн костюмаараа алдаршсан “Suitfabric” АНУ, Хятадын зах зээлд хэдийнэ гарч, өдгөө Монголын ноолуурын салбарт хүчээ авсан “Ханбогд кашмер”, “Нолур кашмер”-тай хамтран орж ирж байгаа нь манай ноолуурын салбарын хөгжил хэдийнэ дэлхийн түвшинд хүрсэнийг илтгэнэ.
“Ханбогд кашмер”-ийн тухайд ноолууран хувцас болон ноолууран даавууны дэлхийн ноён оргил Loro Piana, мөн Ermegnildo Zegna, Colombo, Johnson of Elgin зэрэг хамгийн тансаг зэрэглэлийн топ брэндүүдийн стандартыг хангаж, самнаж угаасан ноолуураа тэдэн рүү нийлүүлдэг. Одоо харин “Ханбогд”-ын нийлүүлсэн ноолуураар даавуу урладаг эдгээр дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнээр сайн чанарын хослол, кашмеран пальтог Солонгосын номер 1 дизайнеруудаар ганцхан хувь хийлгэх боломжийг “Ханбогд кашмер”, “Nolur cashmere”-тай хамтран ирэх дөрөвдүгээр сарын 9-11-ний хооронд транк шоугаараа үйлчлүүлэгчиддээ олгох юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23