БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Даамны холбоо хамтран долоон насны ангиллаар зохион байгуулж буй даамны тэмцээний нээлт болж байна. "ДААМ 2026" тэмцээн нь оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх насны оролцогчдыг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Энэхүү тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, тэвчээр, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэх, залуучууд болон насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга С.Саранцэцэг “Энэхүү тэмцээнд даамны спортоор хичээллэж буй зургаан настай балчраас наян настай буурал хүртэл олон тамирчин оролцож байна. Бид нийслэлд спортын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулдаг. Даамны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Даамны спортын цаашдын хөгжилд хувь нэмэр болох үүднээс энэ өдөрлөгийг зохион байгуулж буй. Тэмцээнд оролцогчдын 60 хувь нь хүүхэд, 40 хувь нь насанд хүрэгчид байна. Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Оюуны спорт хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна тэвчээртэй болгох, сууж сургах зэрэг эерэг нөлөөтэй байдаг. Даамны өдөрлөг өнөөдөр 17:00 цагт өндөрлөнө” гэв.

Нийслэлийн Даамны холбооны УЗ-ийн гишүүн Ц.Алтанхуяг “Өнөөдрийн тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна. 100 буудалт даамны төрлөөр анх удаа Төв талбайдаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн шидэг тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. Даамчид бид их баяртай байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна 1 цагийн өмнө
Хотын даргыг огцруулах өргөдлийг албан ёсны системээр аваагүй учир албажихгүй 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ 2 цагийн өмнө
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ОЙ, ХЭЭРИЙН 11 УДААГИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 2 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ 4 цагийн өмнө
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ 5 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал 5 цагийн өмнө
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Үйл явдал: Засгийн газар хуралдана 6 цагийн өмнө
Б.Энхбат: Ханш нээх өдрөөр бурхан болоочийнхоо газар очдог ёс заншил бол хятад соёл 2026/04/04
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо 2026/04/03
Хөдөө аж ахуйн яам махны экспортыг нэмэгдүүлснээс дотоодод махны үнэ тэнгэрт хадаж байна 2026/04/03
Төв,зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасаар шуурна 2026/04/03
Н.УЧРАЛ ЗАСГАА БҮРДҮҮЛЖ САЙД НАРЫН НЭРСЭЭ ЭЦЭСЛЭЖЭЭ 2026/04/03
НЗДТГ: “uih.mn” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хуулийн байгууллагад шалгуулна 2026/04/03
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2026/04/03
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо 2026/04/03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ 2026/04/03