БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын 35 дахь Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон  данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргасан юм байна. Зөвхөн УИХ хууль батлах эрхтэй тул татварын хуульд өөрчлөлт оруулна. Харин Засгийн газар хууль хэрэгжүүлэх өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд энэ шийдвэрийг өөрчлөлт хүлээлгүй гаргалаа. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д хагас жилээ дүгнээд, төсвийн тодотголтой цуг татварын хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. 

Компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломж нээж байна.  Татварын өрөөс болж хаагдсан дансыг нээсэн нь зах зээл, эдийн засагт эерэг дохио өгч идэвхжүүлэх зорилго агуулжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа дэвшүүлж батлуулсан хувийн хэвшил, иргэндээ итгэж, төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгаа эхний шийдвэрээсээ хэрэгжүүлж эхэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна 1 цагийн өмнө
Хотын даргыг огцруулах өргөдлийг албан ёсны системээр аваагүй учир албажихгүй 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ 1 цагийн өмнө
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ОЙ, ХЭЭРИЙН 11 УДААГИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 1 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ 4 цагийн өмнө
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ 4 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал 4 цагийн өмнө
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Үйл явдал: Засгийн газар хуралдана 6 цагийн өмнө
Б.Энхбат: Ханш нээх өдрөөр бурхан болоочийнхоо газар очдог ёс заншил бол хятад соёл 2026/04/04
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо 2026/04/03
Хөдөө аж ахуйн яам махны экспортыг нэмэгдүүлснээс дотоодод махны үнэ тэнгэрт хадаж байна 2026/04/03
Төв,зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасаар шуурна 2026/04/03
Н.УЧРАЛ ЗАСГАА БҮРДҮҮЛЖ САЙД НАРЫН НЭРСЭЭ ЭЦЭСЛЭЖЭЭ 2026/04/03
НЗДТГ: “uih.mn” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хуулийн байгууллагад шалгуулна 2026/04/03
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2026/04/03
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо 2026/04/03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ 2026/04/03