БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ


Дэлхийн банкны судалгаагаар “2021-2025 оны хооронд Улаанбаатар хотын түгжрэлийн өртөг 8.5 тэрбум ам.долларт хүрсэн” гэдгийг тогтоожээ.

2020 онд Улаанбаатар хотын зөвхөн түгжрэлээс үүдсэн тээврийн зардал 1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2025 онд энэ тоо 2 дахин нэмэгдэх хандлагатай байжээ. Тиймээс түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн нөлөөлөлд дүн шинжилгээг хийсэн байна. Ийнхүү дүгнэхэд, түгжрэлийн үр ашиггүй байдлаас үүдэлтэй цаг хугацаа, нөөцийн зардал болон бохирдлын зардал огцом өсөж, түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн зардал 2021 онд 3.82 их наяд төгрөг буюу 1.245 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцоолжээ.
Түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн зардал нь Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий 9 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засагт шууд нөлөөлөх хандлагатай болж байгааг тус тус судалгаагаар нотолжээ.
Хэрэв 2050 он хүртэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ямар ч арга хэмжээ авахгүй нөхцөлд замын хөдөлгөөний хурд 2 км/цагт хүрнэ. Явган хүн дунджаар 4-5 км/цаг хурдтай алхдаг. Тэгвэл замын хөдөлгөөний хурд 2 км/цагт хүрвэл автомашин явган хүнээс бараг 2 дахин удаан буюу замын хөдөлгөөн “0” зогссонтой ялгаагүй нөхцөлд хүрэх аж.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23