БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Энхбат: Ханш нээх өдрөөр бурхан болоочийнхоо газар очдог ёс заншил бол хятад соёл


Дөрөвдүгээр сарын 5-нд Ханш нээх өдөр тохионо. Энэ өдрийн талаар зурхайч лам Б.Энхбатаас тодрууллаа.

-Ханш нээх өдөр тохиох гэж байна. Монгол зурхайн ёсонд энэ өдөр онцгой өдөр мөн үү. Ямар зан үйлийг эрхэмлэх нь чухал вэ?

-Хаврын дунд цагаагчин туулай сарын 18 буюу аргын тооллын дөрөвдүгээр сарын 5-нд ханш нээдэг. Дорнын зурхай, Монгол зурхайн ёсонд жилийн дөрвөн улиралбүр дотроо зургаан улиралтай. Улирал тус бүрийг зургаа хувааж, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Хаврын улирлын тухайд:

1. Хаврын урь орно. Энэ бол хатуу өвөл буцаж, хаврын урь ирдэг улирал. 
2. Хур усны цаг.
3. Ичигсэд хөдөлгөөнд орно. 
4. Хаврын хугас дунд улирал. 
5. Ханш нээнэ. 
6. Тариалангийн хур гэсэн зургаан улирал бий. 

Манайхны сайн мэдэх “Ханш нээх улирал” бол гоцлон, гойд анхаарал тавьж, тусгай ёс үйлддэг онцгой улирал, өдөр биш. Жирийн л нэг улирлын мөчлөг бөгөөд монголчууд энэ өдрийг гэгээн тунгалгийн өдөр гэж үздэг. Зарим жил ханш нээсэн өдөр хур бороо орж таардаг. Хэрвээ өмнө зүгээс хур бороо орвол ургац болоод хүн зон, малдаа жаахан тааруу гэж зурхайн ном шастирт өгүүлсэн байдаг. Мөн булаг шандын ус оргилж гарч ирэх улирал тул малын хашаа хороогооцэвэрлэх, ямаагаа самнаж, адууны дэл засаж, адуу үрээгээ хөнгөлөх ийм зан үйлийг монголчууд хийж ирсэн. Хаврын улиралд хүн, мал аль аль нь ядардаг тул идээ, ундаа явдал мөрөө эрхэмлэж, үйл хэрэг, үг хэлээ зөв, сайн байлгах тал дээр анхаарч ирсэн уламжлалтай. Харин энэ өдөр ан амьтан агнахыг цээрлэдэг.

-Энэ өдөр бурхан болоочдынхоо газрыг эргэх, идээ будаа өргөх зан үйлийг хийдэг гэсэн ойлголт түгээмэл болсон байна. Ийм ёс бий юу?

-Монголчуудын дунд Ханш нээсэн өдөр өөд бологсдынхоо газрыг эргэдэг ёсон байсангүй.Монголчууд “эцгийн газар гурван жилдээ очдоггүй”хэмээн ярьцгаадаг. Ийм хэм хэмжээтэй, ёс журамтай байж ирсэн. Өвсний үндэс гэсэж, өвс ногоо ургах нөхцөл сайн бүрдэж, газар тариалангийн ажил эхлэхэд таатай уур амьсгал бий болдог учраас дулаан бүлээн уур амьсгалтай нутаг оронд тариалан эрхэлж амьдардаг, суурин иргэншилтэй хятадууд энэ өдөр эцэг, өвгөдийнхөө газрыг эргэж, тухайн жилийнхээ тариалангийнхаа ажлыг даатган мөргөж, өөрсдийнхөө ёсонд таарсан зан үйл хийдэг. Ханш нээх өдрөөрбурхан болоочийнхоо газар очдог ёс нь хятад соёл гэдгийг манай зарим улсууд мэдэхгүй байна. Заншил түүхээ эргүүлэн сэргээж байгаа ард түмний хувьд одооноос нийтээрээ энэ ойлголтоос салах нь зөв байгаа юм. Мөн хүмүүс ханш нээх, ичигсэд хөдлөх хоёрыг ялгаж салгахгүй байх шиг байна. Ичигсэд ханш нээхээс хамаагүй өмнө, нэг сарын өмнө хөдөлгөөнд орсон байдаг. 

-Ханш нээсэн өдөр юунаас зайлсхийж, юуг чухалчлах нь зөв бэ?

-Хуучин манайхан өөд бологсдоо ил залж, жилийн дараа ирэхэд байгалийн жамаар цэвэршин, ариусдагийм ёс жаягтай байсан. Орчин цагт хайрцаглаад далд хийдэг болсон. Хүн тавьдаг газрын эрчим гэж их өөрюм бий. Бидний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй зүйл, бүх л таагүй эрчим тэнд хуралдсан байдаг. Тийм газар очиж цай, хоол идэх, бор дарс хүртвэл бүр таагүй. Насны хэмжээ болсон, зуурдаар бурхан болсон, өвчнөөр өөд болсон зэрэг янз бүрийн эрчмийг мэдэхгүй, мэдрэхгүй учраас идээ ундаа идэж, бор дарс хүртвэл бор дарсанд дуртай болох, цаашлаад элдэв зүйлийг харж, үзэх, зүүд нойр эвгүйдэх гэх мэт таагүймэдрэмжтэй тулах нигууртай. Тэгэхээр зөв зүй зохисоо бодох хэрэгтэй юм. Монголчууд ханш нээсэн өдөр буяныг л үйлддэг. Бурхан болоочийнхоо араас ном уншуулж, буян хийдэг. Мөн уул ус тахих, аргадах, хангай дэлхийд өргөл өргөх гэх мэт үйлэнд ч энэ өдөр тохиромжтой.


0
angry
1
care
1
haha
14
liked
5
love
2
sad
10
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23