БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14685 өрх,
  • Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12229 өрх,
  • Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23, 7 дугаар хорооны 8483 өрх,
  • Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13655 өрх,
  • Сүхбаатар дүүргийн 12, 13, 2 дугаар хорооны 2028 өрх, нийт 51080 өрхийг хийн халаалтад шилжүүлэх юм.

Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулна. Халаалтын улирал буюу тухайн оны есдүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 900 мянган төгрөгийн үнийн урамшуулал олгоно. Тус үнийн урамшууллыг бэлэн мөнгөөр олгохгүйгээр халаалтын улиралд хэрэглэсэн шингэрүүлсэн хийн төлбөрөөс үе шаттайгаар хасаж тооцно. 

Иймд дээрх хороодод оршин суудаг, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжих хүсэлтэй өрхүүд өөрийн харьяа хороонд хандан асуумжийн хуудсыг бөглөж, хүсэлтээ гарган бүртгүүлээрэй. Иргэдийн идэвхтэй оролцоо нь агаарын бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо 31 минутын өмнө
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 50 минутын өмнө
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ 1 цагийн өмнө
ЭМИЙН САНГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА 2 цагийн өмнө
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ 2 цагийн өмнө
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 4 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина 4 цагийн өмнө
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав 19 цагийн өмнө
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө 19 цагийн өмнө
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ 21 цагийн өмнө
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина Өчигдөр
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ болно Өчигдөр
Н.УЧРАЛ COOD С.АМАРСАЙХАН COOL Өчигдөр
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН “ЗИЛ 131” АВТОМАШИНЫГ 23 МЕТРИЙН ГҮНЭЭС ТАТАН ГАРГАЛАА Өчигдөр
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг 2026/04/01
Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр могой олон хүнийг гүтгэж нэр төрд нь халдсан. Өнөөдөр тэр амь тавьж дуусч байна 2026/04/01