БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв.

Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол, Киргизийн “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг хэллээ.

Элчин сайд Айбек Молдогазиев Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гээд, “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 онд манай улсад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд тус улсад төрийн айлчлал хийсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо 1 цагийн өмнө
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 1 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ 2 цагийн өмнө
ЭМИЙН САНГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА 3 цагийн өмнө
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ 3 цагийн өмнө
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 5 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина 5 цагийн өмнө
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав 20 цагийн өмнө
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө 20 цагийн өмнө
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ 22 цагийн өмнө
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина Өчигдөр
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ болно Өчигдөр
Н.УЧРАЛ COOD С.АМАРСАЙХАН COOL Өчигдөр
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН “ЗИЛ 131” АВТОМАШИНЫГ 23 МЕТРИЙН ГҮНЭЭС ТАТАН ГАРГАЛАА Өчигдөр
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг 2026/04/01
Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр могой олон хүнийг гүтгэж нэр төрд нь халдсан. Өнөөдөр тэр амь тавьж дуусч байна 2026/04/01