Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурна.
Мөн Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхаарууллаа.