БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

О.СЭЛЭНГЭ: “ШУДАРГА ЁСНЫ АНДГАЙ”-Г ӨГЛӨӨ БҮР УНШСАН СУРАГЧ БУСДЫГ ДЭЭРЭЛХЭХГҮЙ, ЭНЭРЧ ХАЙРЛАНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хүүхдийг гэмт хэрэгт холбогддоггүй, аливаа буруу үйлдлийн хохирогч болдоггүй зөв, бие хүн болж төлөвшихөд зориулж "Монгол хүн" хөтөлбөрийг санаачилан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль, сурагчдыг хамрах энэхүү төслийн Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн нээлт өнөөдөр СТӨ-нд боллоо.

Хөтөлбөрийн ач холбогдлын талаар Монголын сурагчдын холбооны тэргүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Сэлэнгээс тодрууллаа. Тэрбээр "2025 онд 54 сургуулийн 200 мянга гаруй хүүхэд хөтөлбөрт хамрагдсан бол энэ жил нийслэлийн төрийн болон өмчийн 147 сургуульд хэрэгжүүлэхээр өргөтгөсөн. Энэ бол хүүхэд төрийн далбаагаа мандуулаад буулгаад байгаа үйлдэл биш. Эх орон, өвөг дээдэс, үүх түүх, аав ээж, өөрийгөө болон найз нөхдөө хүндэтгэн хайрлах сэтгэлээ сэрээж, би хэн бэ гэдгээ ухааран бодох нөхцөлийг үүсгэж байгаа юм. Төрийн далбаа мандуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн сургуулиуд дээр сурагчид нь "Эх оронч" клубыг санаачилан байгуулжээ. Мөн "Шударга ёсны андгай"-г өглөө бүр уншиж байна. "Шударга ёсны андгай"-г уншсан хүүхэд найз нөхөд, үеийнхнээ дээрэлхэхгүй, аав ээж, багш, бусдад хүндэтгэлтэй хандана. Би эх орныхоо төлөө зөв хүн болж төлөвшөөд, зөв гэр бүл үүсгэж, зөв амьдрах ёстойг ухамсарлана. Тиймээс "Би эх оронтой, эрх чөлөөт Монгол хүн шүү. Бусдыг, байгаль дэлхий, амьдарч буй оршихуйгаа энэрч хайрлах нь миний үнэт зүйл" гэх үзэл санааг өсвөр насныхан, үр хүүхэд, сурагчдадаа хэвшүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго" гэлээ.

Цаашид “Төрийн далбаа мандуулах” үйл ажиллагаа нь олон улсын жишигт нийцсэн Empathy Education буюу энэрэнгүй сэтгэл, харилцааны боловсрол олгох хөтөлбөрөөр үргэлжлэх бөгөөд хүүхдийг зөв хүн болон төлөвшихөд бодит нөлөө үзүүлэх цогц арга хэмжээ болон хэрэгжих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
О.СЭЛЭНГЭ: “ШУДАРГА ЁСНЫ АНДГАЙ”-Г ӨГЛӨӨ БҮР УНШСАН СУРАГЧ БУСДЫГ ДЭЭРЭЛХЭХГҮЙ, ЭНЭРЧ ХАЙРЛАНА 1 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байна 2 цагийн өмнө
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ 4 цагийн өмнө
УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог больё 4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 6 цагийн өмнө
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 7 цагийн өмнө
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ 7 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга 9 цагийн өмнө
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол болно 9 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА 21 цагийн өмнө
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа Өчигдөр
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО Өчигдөр
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ Өчигдөр
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй Өчигдөр
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам Өчигдөр