БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилга гаргана.

Тухайлбал:

  • “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”,
  • “Монгол эр хүний есөн эрдмийн тухай Чингис хааны айлдвар”,
  • “Эр хүний оролцоо-Аз жаргалтай гэр бүлийн үндэс”,
  • “Монгол эр хүн-Улс орны тулах багана-Гэр бүлийн түшиг”,
  • “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”,
  • ”Эх орны дуудлага” сэдвээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “монгол эр хүн” хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ.

Өвгөд дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаа, алдар гавьяаг залгамжлан тив, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрчүүд, залуучууд, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, “Монгол цэрэг” хэмээх нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан олон мянган энхийг сахиулагчаар бахархаж байдгаа хэлэв.

Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн үлгэр дуурайлаар эцэг хүн, эр нөхрийн үүрэг, хариуцлагыг ухаарч хүмүүждэг жамтай.

Тиймээс үр хүүхдээ эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн, халамжит хань, ачлалт аав, элбэрэлт ээж болгон хүмүүжүүлэх эрхэм үүрэгтэй гэдгээ ямагт санаж, үгээ цэнэж, үйлээ тунгаан, өрх гэрээ төвшитгөж байх учиртайг хэллээ.

Эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдээ хайрлан дээдэлж, илүү үүрэг, хариуцлага хүлээн, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг гэдгийг тодотголоо.

Цаашид эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, зөв хандлагатай, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажилч хичээнгүй байхын төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

“Монгол эр хүн” үндэсний III чуулганаас гаргах уриалга, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохын төлөө өмнөхийн адил бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-2030 онд “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх болсон тухай Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.

Хөдөлгөөн нь хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Эрүүл монгол хүн“ үндэсний хөдөлгөөн хамтран зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СОЁЛЫН ЯАМ: Уран бүтээлчид бүдүүлэг,садар самуун утга агуулгатай үг хэллэг ашиглахгүй байхыг зөвлөж байна 1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг 1 цагийн өмнө
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо 3 цагийн өмнө
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна 3 цагийн өмнө
“Монгол эр хүн” үндэсний III чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно 4 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 5 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар шороон шуурга шуурна 5 цагийн өмнө
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 19 цагийн өмнө
“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа 21 цагийн өмнө
МҮОНРТ: Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна 22 цагийн өмнө
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа 22 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: Монголчууд бид Үндэсний эрх ашгаа дээдэлж, эвийг эрхэмлэх цаг 22 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй Өчигдөр
Н.Учрал: Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 105 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа Өчигдөр
ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ Өчигдөр
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 2026/03/13
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 2026/03/13
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/03/13