БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна


Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол хүртлээ.

Т.Өсөх-Ирээдүй “Сэтгэл их сайхан байна. Монгол улс орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Батлан хамгаалахын яамны харьяа Алдар Спорт хороо үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойдоо "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" гэх эрхэм цолоор шагнагдсандаа баяртай байна.  Алдар Спорт хорооноос төрсөн 25 дахь “Гавьяат дасгалжуулагч" болж байгаа юм байна. Энэ сайхан баярт мөчийг хуваалцах гэж төрүүлж өсгөсөн аав, ээж, түшиж тулж яваа хань ижил, багш гэх эрхэм алдрыг хүртээсэн олон сайхан шавь нар, хамтран зүтгэгчид, Алдар Спорт хорооны хамт олон, АПУ компанийн хамт олон, NTV телевиз, Шунхлай группийн хамт олон гээд маш олон хүмүүс ирсэн байна. Бүгдэд нь баярлалаа. Анх 17 настай Алдар Спорт хороог өөрөө хайж, олж очсон. Энэ жил 28 дахь жилдээ алба хааж, цэргийн жинхэнэ албан хаагч болоод 26 жил болж байна. Алдар Спорт хорооныхоо түүхэн ойн өдөр шагнагдаж байгаадаа баяртай байна.

Хийж бүтээснийг минь үнэлж, хийж бүтээхэд урам зориг нэмсэн шагнал авлаа. Монгол бөх Монголын уламжлалт спортын төрөлд, Монголын гэх сайн сайхан бүгдийг шингээсэн, үеийн үед, цагийн цагт хөгжин дэлгэрч ирсэн Монгол бөхийн их буян хишигт залбирч байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 16 минутын өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 40 минутын өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 20 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 20 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23