БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хаврын чуулгантай зэрэгцэж хаврын улс төр эхэлнэ. Гэхдээ экс ерөнхий сайд нар “Лхагвын тойм”-д шил дараалан ярилцлага өгснөөр энэ хаврын улс төрийг хэдийнэ эхлүүлж, өнгө аясыг нь тодорхойлчихсон л доо.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг батлуулахгүйн тулд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг барьцаалах нь лавтай. МАН-ын жагсаалтын гишүүдийн дийлэнх болон тойргоос сонгогдсон зарим гишүүн намынхаа экс даргыг одоо хүртэл дэмжсээр байгаа. Түүнчлэн АН-ын бүлгийнхэн дотор ч түүнтэй хүч хавсрах гишүүд бий.

Ийм эрсдэлтэй нөхцөлд Г.Занданшатар өөрөө унахгүйн тулд Х.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарыг золигт гаргах гэж байгаа талаар “бор шувуу” хэдийнэ нисээд эхэлсэн. Тэдний оронд Эрчим хүч дээр Б.Найдалаа, Боловсрол дээр Л.Энх-Амгалан томилогдоно гэх мэдээлэл ч мөн тархаад байна. Хэрэв Хүн нам хоёрхон сайдынхаа нэгийг алдах юм бол Засгийн эсрэг кнопчид нэмэгдэх магадлалтай. Иймд Г.Занданшатар араа бодоо биз.
Харин П.Наранбаярт халаагаа өгсөн Л.Энх-Амгалан сайдын сэнтийд заларч байхдаа байгуулсан гавьяа, балласан гай хоёрын аль нь илүү жин дарах бол гэдэг асуулт сонирхол татаж байгаа юм. Ямартай ч, цэцэрлэгийн хүртээмжийг эрс нэмэгдүүлэн хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах болсон гавьяаг түүнд нааж болно. Гэхдээ энэ нь ганц Л.Энх-Амгалангийн гавьяа ч биш. Засгийн тэргүүнээс нь өгсөн чиглэл гэдгийг ойрынх нь хүмүүс хэлдэг л юм билээ.

Наанаа эгэл даруухан, ажил хэрэгч дүр эсгэсэн энэ эрхэм цаагуураа төсвийн мөнгөөр хүүдэгнэж суудгийг олон нийт мэддэггүй нь харамсалтай. Ганцхан жишээ дурдахад, 2022 онд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн хотхонд өргөтгөл барих тенлер зарлагдсан. Үүний өмнө 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Барилгын хөгжлийн төвөөс уг төслийг гүйцэтгэхэд 13 тэрбум 973 сая төгрөгийн төсөв шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Барилгын хөгжлийн төвийн тухайн үеийн захирал Б.Амарсанаа, ерөнхий инженер Б.Энхболд, хэлтсийн дарга Э.Хангал, мэргэжилтэн Б.Тэмүүжин нарын гарын үсэг, тамгатай.

Гэтэл үүнээс хоёр сар гаруйн дараа буюу мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Л.Энх-Амгалан тушаал гаргаж, уг төслийн төсөвт өртгийг 16 тэрбум 58 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа юм. Мэргэжлийн байгууллагын гаргасан төсвийг дураараа өөрчлөн, нэг тэрбум нэг зуун саяар нэмэгдүүлсэн нь хачирхалтай. Гэхдээ үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Энэ мэтчилэн түүний хамаг хулгайг гүйцэтгэдэг хэмээгдэх Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-очир АТГ-т шалгагдаж байгаа. Бүр арвын арван хэргээр шүү. Боловсролын салбарт хуваарилагдсан төсвийг захиран зарцуулэх эрх мэдлийг атгасан энэ нөхөр он гарснаас хойш сургууль, цэцэрлэгүүдэд төсвийг нь хуваарилахдаа санаатай, санамсаргүй алин боловч алдаа гаргаж, цалингийн нэмэгдлийг будлиантуулсан гол этгээд хэмээн салбарынхан нь хоорондоо жиг жуг хийдэг л юм билээ.
Хэрэв Т.Ням-Очир буруутай нь тогтоогдвол түүнийг томилсон экс сайд хамт татагдах магадлалтай. Иймд Л.Энх-Амгалан Боловсролын яамыг бушуухан гартаа авч, өмнө хийсэн хууль бус ажлуудаа цэгцлэх, өөрийнхөө төлөө ч болов хамсаатнаа хэргээс мултлах шаардлага байгаа юм. Тиймдээ ч тэр өнгөрсөн хугацаанд П.Наранбаярыг унагаах гэж “Хоёр Мөнх”-ийг турхирч, сүүлдээ ч өөрөө улаан цайм ил гарч ирсэн л дээ . Зартай хэрүүлч Ц. Мөнхтуяа, түүний хамтрагч Д.Мөнхбаатар нар гудамжид тэмцэж явахдаа нэг үе Л.Энх-Амгаланг нэлээд хүчтэй шүүмжилж, эсэргүүцэж байсан ч 70 сая төгрөгийн дэмжлэг аваад түүнийг магтан дуулж эхэлсэн түүхтэй. Хямдхан ч хүмүүс бол доо.

Л.Энх-Амгалан засагт заавал орох дараагийн нэг чухал шалтгаан бол түүний арыг бат даадаг MCS группийн эрх ашиг юм. Ж.Оджаргал нар хэдийгээр жаргах замд нь садаа болсон Л.Оюун-Эрдэнийг унагааж, таалалдаа нийцэх танхимыг байгуулсан ч сэтгэл нь ханахгүй, үүсгэн байгуулагчаа зүтгүүлж байгаа хэрэг.

Эцэст нь хэлэхэд, эрхэм Ерөнхий сайд Г.Занданшатар нэгэнт танхимаа “цэвэрлэж” байгаа бол орных нь хүмүүсийг томилохдоо ашиг сонирхлын зөрчилгүй хэн нэгнийг олж томилохыг зөвлөе.









1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 105 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 8 минутын өмнө
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 2026/03/13
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 2026/03/13
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/03/13
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2026/03/13
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 2026/03/13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 2026/03/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 2026/03/13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 2026/03/12
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 2026/03/12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 2026/03/12
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо 2026/03/12
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 2026/03/12
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно 2026/03/12
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно 2026/03/12
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11