БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: Монголчууд бид Үндэсний эрх ашгаа дээдэлж, эвийг эрхэмлэх цаг


УИХ-ын гишүн С.Амарсайхан УИХ-ын хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулан цаг үе, улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа цахим хуудастаа илэрхийлжээ
Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, улс гүрнүүдийн хоорондын зөрчилдөөн хурцдаж буй эгзэгтэй цаг үед Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган нээлтээ хийж байна.

Дэлхий дахинд үүсэж буй геополитик, улс төр, эдийн засгийн сорилтууд завсрын байршилтай манай улсад ч нөлөөлөх нь тодорхой. Ийм цаг үед төрт ёсоо дээдэлж, ард түмнээ хүндэтгэн, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд тавин улс орны дотоод үйл ажиллагаа, гадаад бодлогодоо онцгой анхаарах шаардлага урган гарч байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүнээс эхлээд Улсын Их Хурал, үе үеийн Засгийн газрууд гадаад харилцаандаа үргэлж онцгой ач холбогдол өгч ирсний үр дүнд бид хоёр хөрштэйгөө төдийгүй бусад улс орнуудтай эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны салбарт тодорхой ахиц дэвшил гаргаж бодит үр дүнд хүрч чадсан билээ.

Иймээс манай улсын хөгжилд хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулагчид, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, цаашид улам бэхжүүлэх нь Монгол Улсын урт хугацааны эрх ашиг юм.

Өнөөдөр олон улсын зах зээл дээр нефть, хийн бүтээгдэхүүний үнэ өсөж, валютын ханш хэлбэлзэж, экспорт, импортын урсгалд саатал үүсэх нөхцөл байдал бодитоор бий боллоо. Үүний нөлөөгөөр манай улсын нийгэм, эдийн засагт савлагаа үүсэж, инфляц нэмэгдэх эрсдэл ч тулгарч байна.

Хэрэв үүн дээр улс төрийн тогтворгүй байдал, дотоодын талцал, хуваагдал нэмэгдвэл бид хаврын хүнд үеийг даван туулахад улам амаргүй нөхцөл байдалд хүрч эцэст нь иргэд, эх орон л хохирох эрсдэлтэй.

Тиймээс хаврын их бүтээн байгуулалт, газар тариалан, мал төллөлтийн ажил ид өрнөж буй энэ үед хий хоосон улс төржилтөөр талцаж, Улсын Их Хурлын тасралтгүй үйл ажиллагааг доголдуулах нь улс оронд нэн хохиролтой гэж үзэж байна.

Би ардчилсан парламентын засаглалыг тууштай дэмждэг улстөрчийн хувьд УИХ-ын үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх, парламентын тогтвортой байдлыг алдагдуулах аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үздэг.

Улсын Их Хурал бол Монгол Улсын тусгаар тогтнолын тулгуур институци, төрийн тогтолцооны тулах багана юм. Явуургүй, жижиг ашиг сонирхолд тулгуурласан улс төрөөс цөөн хэдэн хүн, хэсэг бүлэг нөхөд л ашиг хүртэж олонх нь хохирдог. Тиймээс ийм эгзэгтэй цаг үед бид эв эеийг сахиж, улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжилд нэн тэргүүнд анхаарах учиртай гэдгийг дахин онцлон тэмдэглэж байна.

126 гишүүн бүхий Улсын Их Хурлын хоёр дахь хаврын чуулган ийнхүү нээлтээ хийж байна. Парламент хоосон улс төрөөр амьсгалах бус, улс орны өмнө тулгарч буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэж, иргэдийн амьдралд бодит үр дүн авчрах, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих хууль тогтоомжуудыг батлах учиртай.

УИХ-ын гишүүд ёс зүйг эрхэмлэж, хариуцлагаа ухамсарлан, аливаа асуудалд ул суурьтай, шинжлэх ухаанч үндэслэлтэй хандаж ажиллахыг уриалж байна.

Монголын минь заяа өөдөө байж,
төр улс минь мандан бадрах болтугай


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.ЧИНБАТ: ХҮН СОНИРХОЖ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛСАН ЗҮЙЛДЭЭ Л АМЖИЛТ ГАРГАДАГ 18 минутын өмнө
Улсын дугааргүй автомашин ашиглан, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг олж тогтоожээ 24 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Happy Monster” гэр бүлийн фестиваль болохтой холбогдуулан мэдээлэл хийнэ 49 минутын өмнө
ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 53 минутын өмнө
Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна 13 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт ББСБ-ын зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо 13 цагийн өмнө
1072 ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ӨВЛӨХ ВЭ 14 цагийн өмнө
Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна 15 цагийн өмнө
Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх эрхийг нээнэ 16 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тамгаа хүлээн авлаа 16 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ 18 цагийн өмнө
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо 18 цагийн өмнө
Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгө авчээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ Өчигдөр
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна Өчигдөр
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо Өчигдөр