БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар өнөөдөр Хотын даргад хандан мэдээлэл хийсэн. Хариуд нь Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “БЗД-ийн төрийн албан хаагчид нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүдэнд жагслаа. Нийслэлд Баянзүрх дүүргээс их мөнгө төвлөрүүлж байна, хөгжихгүй байна гэж ярьж байна. Энэ жил БЗД 186 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж өгнө. Нийслэлийн төсвөөр БЗД-т энэ жил 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй, газар нутаг томтой. ААН олонтой, зах худалдааны төв олонтой учраас бид орлогыг бүрэн төвлөрүүлэх арга хэмжээ авч 186 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байна. Харин Сүхбаатар дүүрэг газар нутгийн хэмжээ багатай жижиг дүүрэг мөртлөө нийслэлийн төсөвт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. БЗД-ийн татварын орлогыг нэмэх орон зай бий. Тухайлбал, Богд уулын аманд барьсан тансаг зэрэглэлийн амины орон сууцнуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах ажлын хэсэг гарсан. Өнөөдрийн жагсаал бол татвартай холбоогүй. Харин БЗД-ийн МАН-ын хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаа, зорилготой үйлдэл гэж харж байна. Үүнд оролцож байгаа төрийн албан хаагчдыг энэ үйлдлээ зогсоохгүй бол Төрийн албаны болон бусад хууль тогтоомж ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр шийдвэр гаргана гэдгийг хэлмээр байна.
Намын ажил авах гээд байгаа бол Э.Бат-Амгалан хоёулаа намын хурлаа хийгээд хүчээ үзье гэж би хэлсэн. Эсвэл хууль хяналтын байгууллагаар айлгаад хорьж байгаад авч болно гэдэг шүү дээ. Би хотын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах гээд цаг наргүй, 7 хоногийн 7 өдөр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Энхбаяр та сайд Э.Бат-Амгалан болоод түүний төрсөн дүүгийн “Зэс эрдэнийн хувь” ХХК-аараа дамжуулж хулгай хийсэн мөнгө, хохирсон, өлсгөлөн зарласан хүмүүст анхаарлаа хандуулж, шалгахыг хүсэж байна. Э.Бат-Амгаланг хүмүүсээс хулгайлсан мөнгөө өг гэж шаардаж байна. Надад тэр компанийн хувьцаа байхгүй.
Э.Бат-Амгалан хэрэлдэх мөрөөрөө надтай л хэрэлд. Тэгэхгүй гэр бүлийн хүмүүс рүү үдэш, орой зурвас бичээд байх хэрэггүй. Заналхийлж, доромжилсон мессежүүдийг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд гомдол гаргана. Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө. Баянзүрх дүүргийг нэг хүн хувьчилж авч байна. Э.Бат-Амгалан үеэл Ганбаатараа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар томилуулж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 1 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 3 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 4 цагийн өмнө
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 7 цагийн өмнө
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 7 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 7 цагийн өмнө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 7 цагийн өмнө
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ Өчигдөр
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна Өчигдөр
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо Өчигдөр
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно Өчигдөр
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10