БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.03.13 )  алдар гавьяаны түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.


Үндэсний батлан хамгаалах их сургууль нь Батлан хамгаалахын удирдлагын академи, Аюулгүй байдлын сургууль, Эрдмийн сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Батлан хамгаалахын политехник коллеж, Цэргийн хөгжмийн коллеж гэсэн зургаан бүрэлдэхүүн, ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан Улсын Их Хурлын дарга Н.Учралыг угтан авч, хүндэтгэл үзүүлсний дараа тус сургуулийн музейг үзэж сонирхохын зэрэгцээ  “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.


Тус сургуулийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 435 дугаар захирамжаар байгуулж, улмаар Засгийн газрын 2023 оны 307 дугаар тогтоолын дагуу Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд шилжүүлсэн байна. Нийт 15 бүлэг хичээллэх дөрвөн танхимтай, 150 сурагч байрлах дотуур байртай, номын сан, 250 хүний суудалтай урлаг, спорт заалтай бөгөөд 26 багш, 36 ажилтан, алба хаагчтайгаар сургалт, хичээлийн үйл ажиллагаагаа явуулж байна гэж “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал Д.Энх-Амгалан танилцуулж байлаа.  

Дараа нь Улсын Их Хурлын дарга Н.Учрал тус их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн байраар орж, оюутнуудын нөхцөл байдалтай танилцаж, улс оронд нэн эрэлттэй кибер аюулгүй чиглэлээр суралцаж буй сонсогчдод сурлагын өндөр амжилт хүссэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэлэв.



Улсын Их Хурлын дарга  хэлсэн үгийнхээ эхэнд удахгүй тохиох “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ  улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 105 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд бахархаж буйгаа илэрхийлсэн.

Мөн тэрбээр, улс орны гадаад, дотоод аюулгүй байдал нэн эгзэгтэй байсан 1930-аад оны эхэн үе, Халхын гол, Чөлөөлөх дайны хүнд он жилүүдэд Цэргийн ерөнхий сургууль нь Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг эрчимтэй бэлтгэж, тухайн үеийн нам, засаг болон цэргийн дээд удирдлагын үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтээрээ  хоёр туйлт ертөнцөд хуваагдсан хүйтэн дайны ээдрээтэй цаг үед ч цэргийн нэгдсэн дээд сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг өндрөөр үнэлдэг хэмээв. Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль хөгжлийнхөө түүхэн хугацаанд батлан хамгаалах салбарын 90 мянга гаруй албан хаагчийг бэлтгэж, тэдгээрийн дундаас нисгэгч Д. Дэмбэрэл, пулемётын наводчик Ц.Олзвой, улс төрийн ажилтан Л.Гэлэгбаатар, хуягтын жолооч Л.Хаянхирваа, М.Экей, их бууны салааны дарга В.Шарав,  1945 оны Чөлөөлөх дайны удирдах бүрэлдэхүүнд баатарлаг гавьяа байгуулсан дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, хурандаа Д.Нянтайсүрэн, хурандаа П.Шагдарсүрэн нарын Улсын Баатар, олон арван төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн дээд цолтон, эрдэмтэн судлаач, шинжлэх ухаан, урлаг, спортын алдартнууд төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга тодотгов. Үргэлжлүүлэн, тус их сургуулийн эрдмийн хамт олон харьяа долоон салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгааг сайшаан үнэлж байлаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөөх 105 жилийн дайчин замналыг бүтээлцэж, олон зуун шилдэг сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагчдыг бэлтгэсэн ахмад үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн буурлуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм. Эдүгээ улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж, олон улс, бүс нутгийн цэрэг-улс төр, эдийн засаг, геостратеги, геополитикийн ашиг сонирхлын зөрчил, сөргөлдөөн улам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын өмнө шинэ сорилтыг бий болгож буйг  Улсын Их Хурлын дарга тодотгов. Монгол Улс аюулгүй байдлаа хангах, гаднаас учрах эрсдэлийг сөрөн тэсвэрлэхийн тулд гадаад, дотоод бодлого, нийгэм эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай болоод байна. Ийм цаг үед Та бүхэн хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, байлдааны шинэ арга тактикт суралцсан төрийн цэргийн байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд улам чармайн ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Үүнд төр, засгаас ч онцгой анхаарал хандуулахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2 цагийн өмнө
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 5 цагийн өмнө
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 5 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 6 цагийн өмнө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 6 цагийн өмнө
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ Өчигдөр
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна Өчигдөр
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо Өчигдөр
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно Өчигдөр
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно 2026/03/10