БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 14 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.1 хувьтай байна.

Нийслэл хэмжээнд худалдан авах ажиллагааны явц ямар байгаа талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 259 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжихээс эрх шилжсэн төслүүд нэмэгдэж, нийт 350 төсөл, арга хэмжээ 2026 онд хэрэгжинэ. Одоогоор тендер шалгаруулалт 45 хувьтай зарлагдсан. Нийт төсөл, арга хэмжээнээс 207 төсөл, арга хэмжээ нь ажил, 73 төсөл, арга хэмжээ бараа, 70 төсөл, арга хэмжээ нь үйлчилгээний ангилалд багтаж байна” хэмээв. Үргэлжлүүлэн нийт 350 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулах эрх олгосон 54, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 67, тендерийн материал хүлээн авч байгаа 37, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 82, зураг төсөв, ажлын даалгаваргүй 110 төсөл, арга хэмжээ байгааг танилцуулав.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах, бүтээн байгуулалтын улиралд багтааж ажлуудаа гүйцэтгэх үүрэг өглөө. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх төсөл, арга хэмжээнд тендер зарлаж дуусгах, тендер зарлаж чадаагүй ажлуудыг хийж чадах байгууллагуудад нь шилжүүлэн өгөх, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг дэмжихийг мөн үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Катар улс агаарын хилээ хаасан тул МИАТ-ийн нисгэгчид Бахрейнд хүлээсээр байна 34 минутын өмнө
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ 1 цагийн өмнө
МАН-ын генсек Олимпийн хорооны дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ 1 цагийн өмнө
АНХААРАЛ ТАТСАН ХӨВСГӨЛИЙН СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ АХБ-НЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ 1 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 34 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 58 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 2 цагийн өмнө
Өндөр Гэгээний давхар дүйчэн тохиож байна 3 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ, НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ 4 цагийн өмнө
А.Баяр: Мопед, скүүтерийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ Өчигдөр
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна 2026/02/27
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа 2026/02/27
Гуравдугаар сарын цаг агаарны төлөв 2026/02/27
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна 2026/02/27
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 2026/02/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 2026/02/27
МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна 2026/02/27
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно 2026/02/27
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа 2026/02/26
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана 2026/02/26