БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглаж түлш худалдан авахаар болсон. Уг асуудлаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Гуравдугаар сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Хотула аппликейшнд “Тавантолгой түлш” гэсэн шинэ цэс нэмсэн. Ингэснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. Мөн ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтой бөгөөд айл өрхүүд урьдчилсан захиалгаа өгөх боломжтой.

Хотула аппликейшн ашигласнаар түлш зорилтод иргэдэд хүрч, давхар ашиглаж дамлан зарах зэрэг асуудлуудыг зогсооход тусална” гэлээ. Хэрэглэгчид Хотула аппликейшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ хэрхэн баталгаажуулах зааврыг авахыг хүсвэл "Тавантолгой түлш" ХХК-ийн 7011-9400 болон Хотула аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа 37 минутын өмнө
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана 1 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА 2 цагийн өмнө
“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага мэдээлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна Өчигдөр
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав Өчигдөр
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой Өчигдөр
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ Өчигдөр
ЗГ: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/02/24
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ 2026/02/24
НИТХ-ЫН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/02/24
Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ 2026/02/24
11 АЙМГИЙН 43 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2026/02/24
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно 2026/02/24
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 2026/02/23
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 2026/02/23
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ 2026/02/23