БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Баяр: Мопед, скүүтерийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх зэргийг хөндлөө. 

А.Баяр “Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгая. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана” гэлээ.  

Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ. 

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын тухайд, L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэл учраас толь, гэрэл, тормозны механизм бусад шаардлагыг хангуулахад анхаарч, дугаар олгох эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох албаныхантай зөвшилцөж байна” гэв.

https://khural.ulaanbaatar.mn/...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.Баяр: Мопед, скүүтерийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ 1 цагийн өмнө
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна 23 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа Өчигдөр
Гуравдугаар сарын цаг агаарны төлөв Өчигдөр
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна Өчигдөр
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ Өчигдөр
МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна Өчигдөр
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно Өчигдөр
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана 2026/02/26
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА 2026/02/26
“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо 2026/02/26
ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага мэдээлнэ 2026/02/26
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна 2026/02/25
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав 2026/02/25
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой 2026/02/25
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ 2026/02/25
ЗГ: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж байна 2026/02/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/02/25