БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Тоо бол баримт юм.  Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.  Хөдөө аж ахуй салбар  эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг  бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв  голдиролдоо орж байна гэж үзвэл зохино. Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна.  Мөн  90 сая тонн  нүүрс экспортолж,  түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст  нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа" хэмээв.

Бас нэг сайн мэдээ бол валютын нөөц долоон тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Тэрбээр цааш нь "Манай Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой цэгцрэх  300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө иргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна 1 цагийн өмнө
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 1 цагийн өмнө
МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна 4 цагийн өмнө
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно 5 цагийн өмнө
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа 21 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана 22 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага мэдээлнэ Өчигдөр
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна Өчигдөр
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав Өчигдөр
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой Өчигдөр
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ 2026/02/25
ЗГ: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж байна 2026/02/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/02/25
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/02/24
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ 2026/02/24
НИТХ-ЫН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/02/24
Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ 2026/02/24