БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан олны танил, нийгэмд нөлөө бүхий хүмүүс, улс төрчдийн нэр, зурагтай хуурамч мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж байна.

Тодруулбал, энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Монголд актуалтай гэх фейсбүүк хаягаас "Шийдвэр гарлаа, Монгол улсын иргэн бүр орлого олох боломжтой” гэсэн агуулгатай хуурамч зурагтай зар мэдээлэл холбоос линктэй нийтлэгдсэн. Хэрэв Та дээрх холбоос линк рүү орж, өөрийн интернэт банкны мэдээллээ оруулбал өөрийн хувийн мэдээлэл болон дансанд байгаа бүх мөнгө өө алдах өндөр эрсдэлтэй юм.

Мөн банканд бүртгэлтэй гар утсанд “Таны интернэт банкны хувийн мэдээлэл задарсан байна”, “Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна. Доорх холбоосоор орж аюулгүй байдлаа шинэчилнэ үү” гэх мессеж явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг ашигласан сэжигтэй зарын линкээр нэвтрэхгүй байх, үл таних этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээллийг дамжуулахгүй байх, энэ төрлийн линк, холбоос цахимд байршсаныг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна 1 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа 3 цагийн өмнө
Гуравдугаар сарын цаг агаарны төлөв 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна 5 цагийн өмнө
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 5 цагийн өмнө
МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна 7 цагийн өмнө
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно 9 цагийн өмнө
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана Өчигдөр
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага мэдээлнэ Өчигдөр
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна 2026/02/25
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав 2026/02/25
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой 2026/02/25
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ 2026/02/25
ЗГ: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж байна 2026/02/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/02/25
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/02/24