БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Өндөр Гэгээний давхар дүйчэн тохиож байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр, хаврын тэргүүн сарын шинийн арван дөрөвний энэ билэгт сайн өдөр Өндөр Гэгээний давхар дүйчэн тохиож байна.

Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ны хооронд Бурхан багш тэрсүүдийн зургаан багшийг номын хүчээр ялан дийлж, их рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдрүүд тохиодог хэмээн сударт өгүүлдэг.

Харин шинийн 14-ний энэ өдөр Өндөр Гэгээн Занабазарын жанч халсан өдөр давхар тохиодог тул ийнхүү “давхар дүйчэн” хэмээн нэрийддэг билээ.

Энэ өдөр хийд, дацанд Өндөр Богдын өөрийн зохиосон “Норовбадам” маанийг цогчэн их унзад жавдан дээрээ босож, хүндэтгэл төгөлдөр татдаг уламжлалтай. Мөн Өндөр Богдын өөрийн гараар урласан хэвийн загвараар боов хийж, цагаан сарын их ерөөлд хурж буй лам хуврагуудад өргөдөг заншил бий.
Энэ бүхэн нь багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дээдэлж, сургаал номыг нь залгамжлан түгээхийн илэрхийлэл юм.

Монголын түүхийн эгзэгтэй цаг үед аж төрж, Халх, Ойрадын үе дамжсан тэмцэл зөрчлийг амирлуулахын төлөө Өндөр Гэгээн улс орон үеийн үед амгалан мандан бадрахын ерөөлийг шингээж “Цагийг тохинуулах залбирал” буюу олноо “Адистидийн дээдийг хайрлагч эх” хэмээн алдаршсан Жинлав чогзолма номыг айлдан бичиж, амны уншлага болгохыг зарлигласан байдаг.

Иймээс Монголын анхдугаар Богд Жавзандамба Хутагтын жанч халсан энэ давхар дүйчэн өдөр монголчууд бид нийтээрээ “Адистидийн дээдийг хайрлагч эх буюу Цагийг тохинуулах залбирал” хэмээх номыг уншин, эв нэгдэл, амгалан тайвныг сэтгэлдээ бясалган, ном буянд шамдах нь зохистой хэмээн уламжилж иржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 34 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 58 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 23 минутын өмнө
Өндөр Гэгээний давхар дүйчэн тохиож байна 1 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ, НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ 2 цагийн өмнө
А.Баяр: Мопед, скүүтерийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ Өчигдөр
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна 2026/02/27
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа 2026/02/27
Гуравдугаар сарын цаг агаарны төлөв 2026/02/27
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна 2026/02/27
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 2026/02/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 2026/02/27
МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна 2026/02/27
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно 2026/02/27
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа 2026/02/26
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана 2026/02/26
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА 2026/02/26
“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо 2026/02/26
ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага мэдээлнэ 2026/02/26
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна 2026/02/25